horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

post-img

5000 орчим хүн нэгэн зэрэг иогийн дасгалыг сонирхолтойгоор хийх боломжийг бүрдүүлдэг Иогийн фестивал ирэх 5-р сарын 16, 17-нд “BlueSky hotel & tower”-т 6 дахь удаагаа болох гэж байна. 2 өдрийн турш Монголын болон гадаадын шилдэг багш нар 30 гаруй төрлийн иог, бясалгалын хичээл орно. Жилд ганцхан удаа зохион байгуулагддаг Монголын иогийн фестивалд Дэлхийн иогийн алдартай одод, шилдэг багш нар оролцох юм.

Тодорхой дурдвал: Энэтхэг улсын AUYSH яамны харьяа Мораржи Дисай сургуулийн зочин багш нар, орчин үеийн Аштанга иогийн нэрт багш К.Патхаби Жойсын дэг сургалтаар түүний охин Сарасвати Жойс болон түүний зээ хүү Шарат Жойс нараар заалгаж суралцсан, олон улсад сургалт явуулсан туршлагатай Польш улсын иргэн Бянька Олвейра, Монгол Улсын Гавьяат багш, доктор профессор Г.Лхагваа, гавж Д.Нямсамбуу зэрэг мэдлэг туршлагатай багш нар урилгаар оролцож, Монголын иогийн шилдэг багш нар оролцож шинэ хичээл заана.

Дэлхийн улс орнууд өөр өөрийн онцлогтойгоор иогийн фестивал зохион байгуулдаг. Иогийн Фестивалд Монголын биет бус соёлын өв болох бий биелгээг иогтой уяалдуулсан шинэ сонирхолтой хичээл болон уламжлал болсон морин хуурын эгшигт “Нарны мөргөл” дасгал, бясалгалыг олон нийтэд үнэ төлбөргүй хүргэдэг уламжлалтай.

Сүүлийн жилүүдэд Дэлхийн олон оронд, түүний дотор Монгол Улсад иог  дэлгэрэн, хурдацтай хөгжиж, иогийн олон төв, сургууль бий болж, мэргэшсэн багш нарыг дотооддоо бэлтгэдэг болжээ. Монголын Иогийн Фестивалаар өнгөрсөн жилүүдэд 5000 гаруй иог сонирхогчийг нэгтгэсэн нь иогоор идэвхтэй хичээллэгсэд жилээс жилд нэмэгдэж, бие сэтгэлийн эрүүл мэндийг чухалчилдаг хариуцлагатай иргэд олон болж буйг илтгэж байна. Хүний эрүүл мэндийг дэмждэг спортын төрлүүдээс иог өвөрмөц онцлогоороо ялгарна. Иог сонирхон хичээллэгчээс бие бялдрын хөгжил шаардахгүй.

Мөн фестивалын үеэр иог бясалгал, эрүүл мэндтэй холбоотой ном, бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ ажиллах аж.

0/1000