horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107

Дэлхий

post

Бутанд мөсөн нуурын үер болж, авто зам эвдэрчээ

Бутан улсын хойд хэсэгт орших Шинтафу мөсөн нуурын ус хальж, хүчтэй үер буусны улмаас Пунхагаас Гаса чиглэлийн авто замын нэг хэсэг эвдэрч, хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаажээ. Бутаны Дэд бүтэц, тээврийн яамнаас аравдугаар сарын 30-нд нийтэлсэн гэрэл зургуудад өндөр уулын бүс дэх авто замын хэсэг нурж, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон нь харагдаж байна. Мөн үерийн […]

post

Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ

Испанийн Мадрид хотоос Андалус мужийг чиглэсэн төмөр замд лхагва гарагийн өглөө хоёр хурдны галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алдсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Орон нутгийн цагаар өглөөний 08:54 цагт Мадридаас өмнө зүгт 120 орчим километрийн зайд орших Толедо мужийн Урда өртөөний ойролцоо осол гарсан байна. Төрийн өмчит Renfe компанийн галт тэрэг хувийн хэвшлийн […]

post
Дэлхий

Цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд ЦЕГ нэгдлээ

Бүгд Найрамдах Солонгос Улсад 10 дугаар сарын 21-23-нд Олон улсын мөрдөн шалгах хамтын ажиллагааны холбоо (IICA) байгуулах форум боллоо. Уг форумд Монгол Улсын цагдаагийн байгууллагын төлөөлөгчид оролцож, тус холбооны дүрэмд гарын үсэг зурав. Форумд 26 улс, олон улсын 5 байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцжээ. Тэднээс Монгол Улс, АНУ, Швед, Франц, Сингапур, Австрали, БНСУ зэрэг 15 […]

post
Дэлхий

АНУ-ын Ирантай хийж буй дайны зардал 47 тэрбум ам.долларыг давжээ

АНУ-ын Ирантай хийж буй дайнд зарцуулсан хөрөнгө 47 тэрбум ам.доллароос давсан тухай Пентагоны тооцооллыг Reuters аравдугаар сарын 28-нд мэдээлэв. Энэ нь АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсетийн долоодугаар сард танилцуулсан 37.5 тэрбум ам.долларын тооцооноос 25 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Зардлын 29 тэрбум гаруй ам.долларыг зарцуулсан сум, пуужин зэрэг зэвсгийг нөхөн бүрдүүлэхэд, зургаан тэрбум гаруй […]

post
Дэлхий

АНЭУ-ын эрэг орчмын газрын тосны асгаралт тэлж, наран шарлагын газруудыг хаажээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын эрэг орчимд гэмтсэн газрын тос тээвэрлэгч хөлгөөс асгарсан газрын тосны толбо улам тэлж, байгаль орчинд учруулах эрсдэлийг нэмэгдүүлжээ. Үүний улмаас далайн эргийн амралтын бүсүүдийг хаах арга хэмжээ авч байна. Аравдугаар сарын 26, 27-нд олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бичлэгт Рас-аль-Хайма Эмиратын эрэг орчимд далайн усан дээр хар өнгийн газрын тос хөвж буй […]

post
Дэлхий

Өмнөд Солонгосын супермаркетад хутгатай этгээд иргэд рүү халдаж, найман хүн шархаджээ

Өмнөд Солонгосын Инчон хотын супермаркетад аравдугаар сарын 13-ны мягмар гарагт хутгатай этгээд жирийн иргэд рүү халдаж найман хүн шархдаж нэг хүний зүрх нь зогссон талаар тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Цагдаа нар хэргийн газарт шуурхай ажиллаж, сэжигтэн эрэгтэйг баривчилсан байна. Одоогоор халдлагын шалтгаан, нөхцөл байдлыг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. “Ёнхап” агентлагийн иш […]

post
Дэлхий

Оросын лаборант тарваган тахлаар нас бараагүйг тогтоожээ

ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лаборант тарваган тахал өвчний улмаас нас барсан байж болзошгүй байгаа. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тус хүрээлэнд хандан, үйл явдлын талаар албан ёсны мэдээлэл хүссэн байна. Үүний дагуу ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүний сайн сайхан байдлын хяналтын холбооны албанаас холбогдох хяналт, […]

post
Дэлхий

Иран эмэгтэйчүүдэд зэвсгийн сургалт явуулж эхэлжээ

Ираны нийслэл Тегеран хотын Имам Хуссейн талбайд ням гарагт эмэгтэйчүүдэд галт зэвсэг ашиглах сургалт явуулжээ. Энэ нь АНУ, Израилтай холбоотой хурцадмал байдал үргэлжилж буй үед энгийн иргэдийг болзошгүй хуурай замын халдлагад бэлтгэх зорилготой сургалтын хүрээнд болсон байна. Иран улс бямба гарагт Хафт-е Тир талбайд иргэдийг сургах шинэ төв нээсэн бөгөөд энэ нь Имам Хуссейн талбайд […]

post
Дэлхий

Ормузын хоолойд танкер үл мэдэгдэх суманд оногдож, шатжээ

Их Британийн Далайн худалдааны үйл ажиллагааны газар (UKMTO)-ын мэдээлснээр, Пүрэв гарагт /10 дугаар сарын 1/ Ормузын хоолойгоор дамжин өнгөрч байсан танкер үл мэдэгдэх суманд оногдож, улмаар гал гарчээ. Ослын үеэр танкерын багийн гишүүд эсэн мэнд байсан ч хөлөг онгоцонд учирсан хохирлын хэмжээ болон байгаль орчинд нөлөөлсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

post
Дэлхий

Колумбын эмэгтэйчүүд үр хөндөлтийн эрхийг хамгаалан жагсав

Колумбын нийслэл Богота хотод даваа гарагт /есдүгээр сарын 28/ хэдэн зуун эмэгтэй цуглаж, үр хөндөлтийг жирэмсний 24 долоо хоног хүртэл зөвшөөрсөн эрхийг хамгаалан жагсжээ. Феминист идэвхтэн Флоренс Томас Колумб нь ийм хамгаалалттай дэлхийн тавхан улсын нэг гэдгийг онцолж, үр хөндөлтийн эрхийг шүүхийн шийдвэрүүдээр Үндсэн хуулийн хүрээнд хамгаалж ирснийг тэмдэглэв. Жагсагчид баруун жигүүрийн ерөнхийлөгч Абелардо де […]