Бутан улсын хойд хэсэгт орших Шинтафу мөсөн нуурын ус хальж, хүчтэй үер буусны улмаас Пунхагаас Гаса чиглэлийн авто замын нэг хэсэг эвдэрч, хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаажээ.
Бутаны Дэд бүтэц, тээврийн яамнаас аравдугаар сарын 30-нд нийтэлсэн гэрэл зургуудад өндөр уулын бүс дэх авто замын хэсэг нурж, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон нь харагдаж байна.
Мөн үерийн улмаас жуулчдын ихээр зорьдог Гаса-Цачу халуун рашааны дэд бүтэц сүйджээ. Одоогоор хүний амь нас эрсэдсэн болон гэмтэж бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй гэж Бутаны үндэсний телевиз мэдээлсэн байна.


