horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ

post-img

Испанийн Мадрид хотоос Андалус мужийг чиглэсэн төмөр замд лхагва гарагийн өглөө хоёр хурдны галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алдсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Орон нутгийн цагаар өглөөний 08:54 цагт Мадридаас өмнө зүгт 120 орчим километрийн зайд орших Толедо мужийн Урда өртөөний ойролцоо осол гарсан байна. Төрийн өмчит Renfe компанийн галт тэрэг хувийн хэвшлийн Iryo компанийн галт тэрэгний араас мөргөсөн бөгөөд тухайн үед Iryo-ийн галт тэрэг зам дээр зогсож байсан гэх урьдчилсан мэдээлэл гарчээ. Улмаар хоёр вагон замаас гарч, далангийн уруу унасан байна.

Испани дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны мэдээлснээр, осолдсон галт тэргүүдэд БНХАУ-ын дөрвөн иргэн зорчиж явснаас дор хаяж нэг нь хөнгөн гэмтжээ. Төмөр замын дэд бүтцийг хариуцдаг Adif компани ослын улмаас Мадрид болон Андалус мужийг холбосон галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоосноо мэдэгдсэн байна.

Ослын дараа Испанийн улс төрийн намууд лхагва гарагт товлосон арга хэмжээнүүдээ цуцалж, албаныхан хохирогчид болон тэдний гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ. Ерөнхий сайд Педро Санчес нийгмийн сүлжээндээ осолд цочирдсоноо илэрхийлж, аврах болон тусламжийн багууд газар дээр нь ажиллаж байгааг мэдээлсэн байна.

Энэ осол нь Испанийн өмнөд хэсгийн Кордоба мужийн Адамус хотын ойролцоо галт тэрэг осолдож, 46 хүн амиа алдсанаас ердөө есөн сарын дараа гарчээ.

0/1000