horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

ЗГ-ын тэтгэлгээр гадаадад сураад ирсэн хүнийг ажилд нь буцааж аваагүй байна

post-img

Монополын эсрэг газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын дарга А Монгол Улс болон Япон Улсын Засгийн газрын хоорондын гэрээний дагуу, тэтгэлэгтэй хөтөлбөрт тэнцэж, Кобэ их сургуульд хуулийн магистрт сурчээ. Түүнийг зэргээ хамгаалаад буцаж ирэхэд нь Монополын эсрэг газар урьд нь эрхэлж байсан албан тушаалд нь буцаан томилоогүй байна. Тиймээс тэр шүүхэд хандсан аж.

Анхан болон давж заалдах шатны шүүх Төрийн албаны хуулийн 46 дугаар зүйлийг хэрэглэж, “Төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тул шууд өмнө эрхэлж байсан ажилд томилох боломжгүй. Харин тухайн байгууллагад сул орон тоо гарахад, төрийн албаны нөөцөөс нэр дэвших боломжтой” гэж дүгнэсэн байна. Үүнийг УДШ буруу гэж үзэв.

Учир нь төрийн албыг мэргэшсэн, чадварлаг албан хаагчдаас бүрдүүлэх зорилгоор Засгийн газар хоорондын гэрээгээр төрийн албан хаагчдад тэтгэлэг олгож, түүнийг гадаадын өндөр хөгжилтэй оронд суралцуулж, туршлага, мэдлэг чадвар эзэмшүүлсэн. Буцаад уг ажилтныг мэргэжлийн дагуу өмнө эрхэлж байсан ажилд томилж, тогтвор суурьшилтай ажиллах боломж нөхцөлийг хангасан тохиолдолд төрийн албыг чадварлаг мэргэшсэн албан хаагчдаар бүрдүүлэх хуулийн зорилго биелнэ. 

Иймээс “Төрийн жинхэнэ албан хаагч нь 2 жил хүртэл хугацаагаар өндөр хөгжилтэй оронд магистр, докторын сургалтад хамрагдсан бол захиргааны байгууллага нь урьд эрхэлж байсан албан тушаалд буцаан томилох үүрэгтэй” гэж УДШ үзэж, Монополын эсрэг газар уг хүнийг ажилд нь буцаан авах ёстой гэж дүгнэлээ.

0/1000