horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

“Мет гала 2026” шоунд олны анхаарлыг хамгийн их татсан хувцаслалтууд

post-img

“Мет гала 2026” шоунд олны танил эрхмүүд энэ жилийн загварын өнгө төрхийг тодорхойлохоор хүрэлцэн ирлээ. Энэ жилийн шоунд олны анхаарлыг хамгийн их татсан хувцаслалтуудтай танилцацгаая!

Дуучин Beyoncé 10 жилийн дараа энэ шоунд ирэхдээ өвөрмөц загвараар бусдаас ялгарчээ. Тэрбээр нөхөр Jay-Z болон 14 настай охинтойгоо хамт уг шоунд ирсэн байна. “Мет гала” шоу 18 нас хүрээгүй хүнийг барагтай бол оролцуулдаггүй. Түүний охин уг шоунд ирсэн хамгийн залуухан оролцогчдын нэг болжээ.

Дуучин Рианна нөхөр, реппер A$AP Rocky-тэй хамт бусад бүх оролцогчийн дараа хамгийн сүүлд иржээ.

Загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг, АНУ-ын “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур “Chanel” брэндийн өдөн загвараар гоёжээ.

Оскарын шагналт жүжигчин Николь Кидман “Chanel” брэндийн урт ханцуйтай, улаан өнгийн загвараар гоёжээ. Тэрбээр уг шоунд охинтойгоо хамт ирсэн байна.

АНУ-ын теннисний тамирчин, Вимблдоны 5 удаагийн аварга Винус Уильямс урт хар даашинз, тансаг зэрэглэлийн хүзүүний зүүлттэйгээр уг арга хэмжээнд оролцжээ.

Мөн АНУ-ын теннисчин Серена Уильямс “Marc Jacobs” брэндийн мөнгөлөг өнгийн даашинзтайгаар уг арга хэмжээнд оролцсон байна.

Супермодель Хайди Клум энэ жилийн “Мет гала” загварын шоунд Хэллоуины баярын хувцас өмсөж ирсэн нь олны анхаарлыг хамгийн их татжээ.

Дуучин, реппер Bad Bunny өөрийн хөгширсөн хувилбарыг харагдуулам хэлбэрээр нүүрээ будаж ирсэн нь мөн олны анхаарлыг татжээ. Тэрбээр энэ талаар “Би хүмүүсийн үхэлтэй нүүр тулах айдсыг илэрхийлэхийг хүссэн. Залуучуудын анхаарлыг ихээр татдаг загварын салбар уламжлал ёсоор хөгшин биеийг үл тоосоор ирсэн” хэмээв.

Инфлүүнсэр Эмма Чемберлен уран зургийг санагдуулам өнгө өнгөөр алагласан даашинз өмсөж ирсэн нь олны анхаарлыг татжээ.

Супермодель Кара Делевинь “Ralph Lauren” брэндийн хар даашинз өмсжээ. Урдаасаа энгийн мэт харагдах боловч түүнийг эргэх үед даашинзны хормой нь “Мет гала”-гийн шатан дээр гайхалтай дүр зураг буулгав. Энэ нь олны анхаарлыг ихэд татжээ.

Дуучин Кети Перри толин тусгалтай маск зүүж ирсэн нь олны анхаарлыг татжээ. Түүнийг яаж амьсгалах юм бол гэж санаа зовж байна уу? Зүгээр ээ, уг маск онгойдог гэнэ.

БНСУ-ын BLACKPINK хамтлагийн дуучин Лиза хиймэл хоёр гар даашинзных нь хормойг сөхөж байх үед өөрийн хоёр гараар чөлөөтэй пооз авч болдог цагаан даашинзаар гоёжээ.

0/1000