horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана
post
Дэлхий

Трамп, Ши Жиньпин нарын уулзалт хоёр их гүрний ирээдүйг тодорхойлно

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өнөөдөр БНХАУ-д айлчилна. Трамп БНХАУ-д хамгийн сүүлд 2017 онд айлчилж байв. Түүний 2017 онд хийсэн айлчлалын үеэр Хятадын эрх баригчид түүнд Хориотой Хотод оройн зоог барих зөвшөөрөл олгосон нь өмнө нь АНУ-ын ямар ч ерөнхийлөгчид үзүүлж байгаагүй хүндлэл байв. Тэр үеэс хойш БНХАУ хиймэл оюуны дэвшилтэт технологиуд бүтээж, илүү хүчирхэг болсон. […]

post
Дэлхий

Трамп: Ирантай байгуулсан гал зогсоох тохиролцооны хувь заяа “сэхээнд байна”

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп АНУ, Ираны байгуулсан гал зогсоох тохиролцоо хүчингүй болоход тун ойрхон байгаа гэж мэдэгджээ. Трамп Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Ирантай хийсэн гал зогсоох тохиролцооны нөхцөл байдлыг “сэхээнд дусал залгуулаад хэвтэж байна” хэмээн зүйрлэж хэлсэн нь уг тохиролцоог цуцлахад ойрхон, “маш сул дорой байна” гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Ням гарагт Ираны эрх […]

post
Дэлхий

Их Британийн армийн эмч нар хантавирусийн халдвар авсан иргэнд туслахаар алслагдмал арал дээр шүхрээр буужээ

Бямба гарагт Их Британийн армийн эмч нар тус улсын далайн чанад дахь “Тристан да Кунья” арал дээр шүхрээр буусан нь хантавирусийн халдвар авсан байж болзошгүй иргэнд эрүүл мэндийн тусламж үзүүлэх зорилготой үйлдэл байжээ. Атлантын далайн өмнөд хэсэгт орших Тристан да Кунья арал нь манай дэлхийн хамгийн алслагдсан арлуудын нэг юм. Тус аралд дээр оршин суудаг […]

post
Дэлхий

Ираны тавьсан саналыг Трамп “хүлээж авч чадахгүй” гэв

Ойрд Дорнодын дайны хүрээнд АНУ дайныг дуусгах 14 зүйл заалт бүхий саналыг Иранд тавьсан аж. Харин уг саналд өгсөн Ираны хариуг АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп “хүлээж авч чадахгүй” гэж мэдэгджээ. Ираны Tasnim мэдээний агентлагийн мэдээлснээр Ираны эрх баригчид бүх фронт дээрх дайныг зогсоох, АНУ-ын тэнгисийн цэргүүд Ираны боомтуудыг хаасан явдлыг болиулах, мөн цаашид Иран руу […]

post
Дэлхий

Индонезд галт уул дэлбэрсний улмаас 3 хүн амиа алджээ

Өнөө өглөө Индонези улсад Дуконо хэмээх галт уул дэлбэрсний улмаас 3 хүн амиа алджээ. Дуконо галт уул нь Индонезийн Халмахера арал дээр байдаг хамгийн идэвхтэй галт уулсын нэг бөгөөд жуулчдыг ихээр татдаг газар юм. Галт уул дэлбэрсний дараа ууланд явж байсан 20 аялагч алга болсон гэх мэдээлэл цацагдсан ч аврах багийнхан удалгүй тэднийг олжээ. Дуконо […]

post
Дэлхий

Шакира 2026 хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дууг танилцуулжээ

Колумбын поп од Шакира өчигдөр 2026 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны сүлд дууг танилцуулжээ. “Whenever, Wherever”, “Hips Don’t Lie” зэрэг хит дуугаараа алдартай, өдгөө 49 настай Шакира энэ зун АНУ, Мексик, Канад улсад хамтран зохион байгуулах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Dai Dai” нэртэй сүлд дууг дуулжээ. Уг дууг 5-р сарын 14-нд албан […]

post
Дэлхий

Номхон далайн онгоцонд илэрсэн хантавирүс цар тахал эхлүүлэх хэмжээний биш

Номхон далайн онгоцонд илэрсэн хантавирүс цар тахал эхлүүлэх хэмжээний биш гэж НҮБ-ын Эрүүл мэндийн агентлаг мэдээллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад халдварт өвчин судлаачаар ажилладаг Мариа ван Керкхове хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хантавирүс 6 жилийн өмнө дэгдсэн цар тахал шиг аюултай биш. Учир нь уг вирүс хүмүүс зөвхөн маш ойрхон байж, бие биедээ хүрэх үед халдварладаг” гэж […]

post
Дэлхий

АНУ, Ираны талууд Ормузын хоолойд харилцан гал нээжээ

Өчигдөр орой АНУ, Ираны талууд Ормузын хоолойд харилцан гал нээжээ. Аль тал нь түрүүлж гал нээсэн нь тодорхойгүй байна. Үүний дараа АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп “Ирантай гал зогсоох хэлэлцээр хэвээрээ хэрэгжиж байгаа” гэж мэдэгджээ. Ираны армийн командлагч АНУ-г Ираны газрын тосны үйлдвэр болон Ормузын хоолойд ирж байсан Ираны хөлгүүдийг бөмбөгдөх гэж байсан хэмээн буруутгажээ. Харин […]

post
Дэлхий

Израил “Хезболла” бүлэглэлтэй гал зогсоох хэлэлцээр хийсэн ч Бейрут хотыг бөмбөгджээ

Израилын арми Ливан улс дахь “Хезболла” террорист бүлэглэлтэй гал зогсоох хэлэлцээр хийснээс хойш Ливаны нийслэл Бейрут хотыг анх удаа бөмбөгджээ. Агаараас өгсөн уг цохилт Бейрут хотын өмнөд хэсэгт байрлах “Хезболла” бүлэглэлийн байршлыг оносон байна. Уг цохилтын улмаас 1 барилга шатжээ. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Би энэ цохилтыг хийх зөвшөөрлийг өөрөө өгсөн. Уг цохилт “Хезболла” […]

post
Дэлхий

Иран дайныг дуусгах АНУ-ын саналыг бодолцож үзэж байна

Иран дайныг дуусгах АНУ-ын тавьсан саналыг “бодолцож үзэж байна” гэж Ираны эрх баригч мэдээлжээ. Хоёр тал тохиролцоонд хүрэхэд маш ойрхон байна гэх мэдээллүүд цацагдаж эхлэв. Ираны Гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч “АНУ-ын тавьсан саналын талаар Пакистантай зөвлөлдөнө” гэж мэдэгджээ. АНУ-ын “Axios” мэдээний агентлагийн мэдээлснээр Цагаан ордон Ирантай 14 зүйл заалт бүхий хэлэлцээрт хүрэхэд ойрхон байгаа […]

post
Дэлхий

PSG “Байерн Мюнхен”-ийг ялснаар Аваргуудын лигийн финалд шалгарлаа

Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтод Германы Бундеслигийн “Байерн Мюнхен” клуб өнгөрсөн шөнө PSG-г талбайдаа хүлээн авч тоглолоо. Өмнөх тоглолтод PSG клуб 5:4 харьцаатай ялснаар 1 гоолоор илүү болсон тул “Байерн” дараагийн шатанд шалгарахын тулд энэ тоглолтод дор хаяж 1 гоол илүү хийх ёстой байв. Гэвч тоглолт 1:1 харьцаатай тэнцэж дууссанаар гоолын нийлбэр оноогоор “Байерн Мюнхен” […]

post
Дэлхий

Машинтай этгээд хүмүүс рүү дайрснаар 2 хүн амиа алдаж, 22 хүн гэмтжээ

Германы зүүн хэсэгт орших Лейпзиг хотод 5-р сарын 4-нд машинтай этгээд хүмүүс рүү дайрсны улмаас 2 хүн амиа алдаж, 22 хүн гэмтжээ. Тус хотын захирагч Буркхард Юнг мэдэгдэхдээ “Сэжигтэн этгээд болох 33 настай герман иргэнийг баривчилсан. Ийм хэрэг хийх болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна” гэжээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр уг этгээд автомашинаар хотын төвийн Grimmaische […]

post
Дэлхий

Трамп Ирантай тохиролцохоор “Эрх чөлөө” ажиллагааг түр зогсоосны дараа газрын тосны үнэ буурчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр “Ирантай хийх тохиролцоонд ахиц дэвшил гарч байна. Ормузын хоолойд явуулж буй “Эрх чөлөө ажиллагааг түр хугацаанд зогсоохоор боллоо” хэмээн мэдэгджээ. Уг мэдэгдлийн дараа өнөөдөр Азийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа. Тухайлбал, Brent брэндийн газрын тосны үнэ 1.7%-иар буурч, нэг торх нь 108 ам.доллар болов. Харин АНУ-ын арилждаг газрын тосны […]

post
Дэлхий

Нүүрсний уурхайд хий дэлбэрч, 9 хүн амиа алджээ

Колумб улсад 5-р сарын 4-нд нүүрсний уурхайд хий дэлбэрсний улмаас 9 хүн амиа алджээ. Аврах багийнхан нийслэл Богота хотын хойд хэсэгт орших Сутатаута бүс нутгийн нүүрсний уурхайгаас 6 хүнийг татаж гаргасан гэж мэдэгдэв. Нурангиас татаж гаргасан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бол аврах багийнхан үлдсэн хүмүүсийн цогцсыг татаж гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Тухайн нүүрсний уурхайд хий дэлбэрсэн […]

post
Дэлхий

ОХУ гал зогсоохоосоо өмнө Украинд цохилт өгч, 20 хүний аминд хүрчээ

Ялалтын баяр тэмдэглэх зорилгоор 5-р сарын 8-9-нд гал зогсооно гэж даваа гарагт ОХУ мэдэгдсэн бол Украины тал 5-р сарын 6-7-нд гал зогсоохоо илэрхийлсэн. Хоёр тал харилцан тохиролцоогүй ч ийн гал зогсоохоор болсон. Уг шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө өчигдөр ОХУ-ын арми Украин даяар хүчтэй цохилт өгсний улмаас 20 орчим хүн амиа алджээ. Оросын агаарын халдлагын улмаас […]

post
Дэлхий

Трамп: Ормузын хоолойд гацсан усан онгоцуудыг гаргах ажиллагаагаа АНУ түр зогсоолоо

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр “АНУ Ормузын хоолойд гацсан усан онгоцуудыг гаргах ажиллагаагаа түр хугацаанд зогсоож байна” гэж мэдэгджээ. Трампын санаачилж, даваа гарагт эхэлсэн “Эрх чөлөө төсөл” хэмээх ажиллагааг хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр түр зогсоохоор болжээ. Энэ нь АНУ-Ираны дайныг зогсоох хэлэлцээрт ахиц дэвшил гарсантай холбоотой гэв. Ираны хэвлэл мэдээллүүд үүнийг “ялалт” хэмээн […]

post
Дэлхий

Ялалтын баярыг тохиолдуулан ОХУ, Украины талууд харилцан гал зогсоохоор шийдвэрлэжээ

ОХУ Ялалтын баярыг тохиолдуулан 5-р сарын 8-9-ны хооронд түр гал зогсоох шийдвэр гаргаснаа мэдэгджээ. Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, энэ жилийн Москва хотод болох Ялалтын баярын парадыг Украины алсын зайн дроны довтолгооны эрсдэлээс шалтгаалан, цэргийн техникгүйгээр зохион байгуулах болсон байна. Даваа гарагт Оросын Батлан хамгаалах яам сошиал медиад “Оросын армийн дээд командлагч Владимир Путин […]

post
Дэлхий

АНУ, Ираны арми Ормузын хоолойд байлдах шахжээ

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Ормузын хоолойд гацсан хөлгүүдийг гаргахад АНУ-ын арми тусална” гэж мэдэгдсэний дараа Ираны тал “Хэрэв АНУ-ын арми Ормузын хоолойд нэвтэрвэл бид довтлох болно” гэж анхааруулж байв. Үүний хариуд Трамп “Иран хэрэв АНУ-ын хөлгүүд рүү довтолбол бид Ираныг газрын хөрснөөс арчих болно” гэж анхааруулсан байна. Трампын санаачилсан “Эрх чөлөө” төслийн […]

post
Энтертайнмент

“Мет гала 2026” шоунд олны анхаарлыг хамгийн их татсан хувцаслалтууд

“Мет гала 2026” шоунд олны танил эрхмүүд энэ жилийн загварын өнгө төрхийг тодорхойлохоор хүрэлцэн ирлээ. Энэ жилийн шоунд олны анхаарлыг хамгийн их татсан хувцаслалтуудтай танилцацгаая! Дуучин Beyoncé 10 жилийн дараа энэ шоунд ирэхдээ өвөрмөц загвараар бусдаас ялгарчээ. Тэрбээр нөхөр Jay-Z болон 14 настай охинтойгоо хамт уг шоунд ирсэн байна. “Мет гала” шоу 18 нас хүрээгүй […]

post
Дэлхий

Атландын далайд яваа хөлөгт хантавирусийн халдвар гарч, 3 хүн амиа алджээ

Атландын далайд зорчиж явсан хөлөг онгоцонд хантавирусийн халдвар гарч, 3 хүн амиа алдсан гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдээллээ. Номхон далайд Аргентин улсаас Кабо Верде улс руу чиглэж явсан “MV Hondius” усан онгоцонд уг өвчин гарчээ. Хантавирус мэрэгч амьтны шээс, баасаар дамжиж хүнд халддаг. Амьсгалын замын хүнд өвчин үүсгэдэг вирус юм. Хантавирус хэр барагтаа бол […]

post
Дэлхий

Украин руу хийсэн Оросын халдлагын улмаас 10 хүн амиа алджээ

ОХУ өчигдөр Украин руу дрон, пуужингаар халдсаны улмаас 10 хүн амиа алдаж, 76 хүн гэмтсэн гэж Украины эрх баригчид мэдээллээ. Украины Ерөнхийлөгч Зеленский “Украины арми Оросын газрын тос тээвэрлэгч 3 усан онгоц болон пуужин тээвэрлэгч байлдааны усан онгоцыг бөмбөгдсөн” гэж мэдэгдсэн байна. Тус улсын арми өчигдөр ОХУ-ын ашигласан 269 дроноос 249-ийг нь устгасан гэнэ. Оросын […]

post
Дэлхий

Өмнөд Солонгосын баячуудын дунд цалингаасаа татгалзах үзэгдэл газар авчээ

Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын баячууд өөрийг нь болон компанид нь чиглэсэн олон нийтийн шүүмжлэл, уур бухимдлыг намжаахын тулд цалингаасаа татгалзах болжээ. Энэ нь одоо үзэгдэл болтлоо дэлгэрээд байна. Анх 2017 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хетэй холбоотой улс төрийн дуулианы улмаас шоронд хоригдож байсан “Самсунг-Электроникс” компанийн ерөнхийлөгч И Жэ Ён цалингаасаа татгалзаж буйгаа […]

post
Дэлхий

Оросын дэд сайд албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөс хэдхэн хоногийн өмнө АНУ руу оргожээ

Саяхан албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ОХУ-ын Байгаль орчин, байгалийн нөөцийн дэд сайд Денис Буцаев нууцаар АНУ руу оргосныг энэ долоо хоногт эх сурвалжууд мэдээллээ. Ерөнхий сайд Михаил Мишустин түүнийг албан тушаалаас нь огцруулахаар 4-р сарын 22-нд шийдвэрлэсэн байна. Денис Буцаевыг үүнээс өмнө буюу 4-р сарын 18-нд эх орноосоо дүрвэж, Беларусийн нийслэл Минск, Гүржийн нийслэл Тбилиси хотоор […]

post
Дэлхий

Дадлагын жолооч автобусаараа машин мөргөж, гол руу оржээ

Өчигдөр Францын Ле Гавр хотод автобусны жолооны дадлага хийж байсан эмэгтэй зогсоолд байсан машиныг мөргөснийхөө дараа автобустайгаа Сена мөрний ус руу оржээ. Тухайн автобус дотор жолооч эмэгтэйгээс гадна 3 хүн байжээ. 4 хүнтэй автобус Сена мөрөн рүү явж орсны дараа аврагчид тэднийг татаж гаргасан байна. Тухайн автобусанд дадлагажигч жолоочоос гадна бас зааварлагч жолооч нь 2 […]

post
Дэлхий

5 настай охиныг хөнөөсөн сэжигтний байгаа газрын гадаа иргэд жагсаж, үймээн самуун үүсжээ

Австралид өчигдөр 5 настай охиныг хороосон сэжигтнийг эмчилж байгаа эмнэлгийн гадаа олон зуун иргэд жагсаж, үймээн самуун үүсгэжээ. Өнгөрсөн бямба гарагт тус улсын Алис Спрингс хотын ойролцоох амралтын газраас 5 настай, Куманжаеи нэртэй нутгийн уугуул охин алга болжээ. Пүрэв гаргийн өглөө тэр охины цогцос олдсон байна. Австралийн цагдаа нар шоронгоос суллагдаад удаагүй байсан 47 настай […]

post
Дэлхий

Бритни Спирст мансуурсан үедээ жолоо барьсан хэргээр зөрчлийн хэрэг үүсгэжээ

АНУ-ын Калифорни мужийн прокурорууд Бритни Спирст 3-р сард мансуурсан үедээ жолоо барьсан хэргээр зөрчлийн хэрэг үүсгэжээ. 3-р сарын эхээр Бритни Спирс тус мужийн хурдны замаар алкохол юм уу, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ машин унаж яваад баривчлагдаж байв. Эрх баригчид түүнийг маш өндөр хурдтай явж байсан гэж мэдээлжээ. Өдгөө 44 настай Бритни Спирс мансуурсан үедээ жолоо […]

post
Дэлхий

Шинэ Зеландын сүмд 51 хүн хороосон алуурчин шүүхэд давж заалджээ

2019 оны 3-р сарын 15-нд Шинэ Зеландын Христчөрч хотын Исламын шашны 2 сүмд 51 хүний амь хороосон этгээдийн давж заалдах хүсэлтийг шүүх хүлээж авсангүй. Австрали улсын иргэн Брентон Таррант уг сүмд болсон халдлагыг үйлдэж, мөн нэмээд 40 хүний амь хороох гэж байснаа хүлээжээ. Тэр өдгөө Шинэ Зеландын шоронд давж заалдах эрхгүйгээр бүх насаараа хоригдох ял […]

post
Дэлхий

Трамп паспорт дээр хөргөө хэвлүүлэхээр болжээ

АНУ-ын иргэний үнэмлэх буюу паспортыг Ерөнхийлөгч Доналд Трампын хөрөгтэй хэвлэхээр болжээ. Дэлхийн улс орнуудын удирдагчид зургаа паспортын хуудсан дээр хэвлүүлсэн тохиолдол ховор байдаг аж. Трампын хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд паспорт дээр хөргөө хэвлүүлсэн АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж байна. АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Төрийн департамент цөөн тооны паспортыг ийм загвартай хэвлүүлэхээр болсноо […]

post
Дэлхий

Эгчийгээ нас барсныг нотолж, мөнгө авахын тулд араг ясыг нь банканд авчирчээ

Энэтхэгийн зүүн бүсийн Одиша мужид нэгэн эр нас барсан эгчийнхээ хадгаламжийг шилжүүлж авахын тулд нас барсных нь баталгаа болгож, араг ясыг нь банкны салбарт зөөж авчирсан хэрэг шуугиан дагуулж байна. 52 настай Житу Мунда гэх эр хүний араг яс үүрээд, банк руу алхаж байгааг харуулсан зураг, дүрс бичлэг энэ долоо хоногт сошиал ертөнцөд тархаж, олон […]

post
Энтертайнмент

Билли Айлиш тоглолтынхоо дүрсийг Жэймс Камеронтой хамтран, 3D кино болгожээ

Хөгжмийн салбарын супер од Билли Айлиш, кино урлагийн бүх цаг үеийн шилдэг найруулагчдын нэг Жэймс Камерон нар хамтарч, Билли Айлишийн өнгөрсөн жил Манчестер хотод хийсэн тоглолтыг 3D кино болгожээ. “Billie Eilish – Hit Me Hard and Soft: The Tour (Live in 3D)” нэртэй тус кино 5-р сарын 8-нд Дэлхий даяар нээлтээ хийх бол 4-р сарын […]

post
Дэлхий

Украин, Норвеги улс хамтран дунд тусгалын дрон үйлдвэрлэхээр боллоо

Украин, Норвеги улс хамтран дунд тусгалын дрон үйлдвэрлэж эхлэхээр болсноо зарлалаа. Уг төслийн хүрээнд Норвегийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн хэдэн мянган дроныг Украины зэвсэгт хүчинд нийлүүлэхээр болжээ. Норвеги улс 2026 он гарснаас хойш Украиныг дэмжихэд зориулан $7 тэрбумын төсөв баталж байв. Дээрх хамтарсан үйлдвэрийг үүнээс гадна нэмэлт санхүүжилт маягаар байгуулахаар болсон байна. Даваа гарагт Киев хотод […]

post
Дэлхий

Оросын газрын тосны үйлдвэр Украины халдлагад дахин өртсөнөөр томоохон гал гарчээ

Хар тэнгисийн эрэг дэх Оросын Туапсе хотын газрын тос боловсруулах үйлдвэр өчигдөр Украины дроны халдлагад өртөв. Үүний улмаас уг үйлдвэрт томоохон гал гарч, ойролцоох барилгуудаас иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. Голчлон экспортын зориулалттай газрын тос боловсруулдаг “Роснефть” компанийн уг үйлдвэр өмнөх халдлагын улмаас 4-р сарын 16-наас хойш үйл ажиллагаагаа зогсоосон байв. Тэгвэл өчигдөр уг үйлдвэр дахин халдлагад […]

post
Дэлхий

Энэтхэгийн тэрбумтны хүү Пабло Эскобарын усны үхрүүдийг аврах санал тавьжээ

Азийн хамгийн баян хүн, Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбанигийн хүү Анант Амбани Колумб улсад Пабло Эскобарын усны үхрүүдийг нь авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хар тамхины бүлэглэлийн толгойлогч агсан Пабло Эскобар гадаад орноос Колумб улсад усны 4 үхэр авч ирж нутагшуулсан юм. Уг үхрүүд үржсээр өдгөө тоо толгой нь 200 орчим болсон байна. Колумбын Засгийн газар тэдний […]

post
Дэлхий

Лам нар 110 кг мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригджээ

Бямба гарагт Шри Ланка улсын Буддын шашны 22 лам 110 кг каннабис төрлийн мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригджээ. Тэднийг Тайланд улсаас Нигерийн нийслэл Коломбо хотын нисэх буудалд ирэхэд ачаанаас нь 110 кг каннабис төрлийн мансууруулах бодис илэрсэн тул баривчилсан байна. Бямба гарагт Коломбо хотын нисэх буудалд ирэхдээ лам тус бүр 5 кг хэмжээтэй […]

post
Дэлхий

Нигери улсад зэвсэгт этгээдүүд асрамжийн газар руу нэвтэрч 8 хүүхэд хулгайлжээ

Ням гарагт Нигери улсад хойд хэсэгт орших Коги мужид зэвсэгт этгээдүүд асрамжийн газар руу нэвтэрч 23 хүүхэд хулгайлсан гэж эрх баригчид мэдээлжээ. Коги мужийн нэгэн эрх баригч “Хамгаалалтын ажилтнуудын шуурхай ажилласны хүчинд 23 хүүхдийн 15-ыг нь олж авсан” гэж мэдэгдсэн ба 8 хүүхэд одоо ч сураггүй хэвээр байна. Зэвсэгт этгээдүүд өнчин хүүхдүүдийг хулгайлахаас гадна асрамжийн […]

post
Дэлхий

Ким Жон Ун Украины дайнд амь үрэгдсэн Хойд Солонгосын цэргүүдэд зориулан дурсгалын хөшөө босгожээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон Оросын батлан хамгаалах яамны сайд Андрей Белоусов нар хамтран Украины дайнд амь үрэгдсэн Хойд Солонгосын цэргүүдэд зориулан дурсгалын хөшөөний нээлтийн ёслолыг хийжээ. Ким, Белоусов хоёр хөшөөний нээлтийг хийж байх үед цэргийн парад олон зуун цагаан шаар агаарт хөөргөж, тэнгэрт байлдааны онгоцууд ниссэн байна. Хойд Солонгосын хэр олон цэрэг […]

post
Дэлхий

Украины фронтоос нохой, муур хоёрыг дроноор зөөж аварчээ

Украины цэргийн армид элссэн хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт мууранд дуртай хүн болох нь бичигдээгүй хууль юм. Украины фронтод муурнууд усны шуудуу, харуулын байр, хаягдсан балгас болон эмнэлгийн тусламж үзүүлэх цэг гэх мэт хамгийн таамаглашгүй газруудаас олддог. Тэд халуун дулаан газар, хоол хайх ба харин үүний хариуд өөрсдийнхөө халуун дулаан тэврэлтийг хүмүүст санал болгодог […]

post
Дэлхий

Трампыг хөнөөхийг завдсан этгээд цагийн багшаар ажилладаг, видео тоглоом хөгжүүлэгч байжээ

Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын Цагаан ордонд сэтгүүлчидтэй хийсэн оройн зоогийн үеэр гал нээж, Трампыг хөнөөх гэж завдсан этгээд цагийн багшаар ажилладаг, видео тоглоом хөгжүүлэгч байсныг тогтоожээ. 31 настай, Калифорни мужийн Торранс хотоос гаралтай Коул Томас Аллен хагас цаг багшлахаас гадна видео тоглоом хөгжүүлдэг аж. Эрх баригчид түүнийг хүндэтгэл хүлээсэн багшаас алуурчин болж өөрчлөгдсөн шалтгааныг олж […]

post
Дэлхий

Трамп: Цагаан ордонд болсон халдлагын үеэр огтхон ч айгаагүй

Өнгөрсөн бямба гарагт Цагаан ордонд болсон халдлагаас түүнийг авч гарах үед “Огтхон ч айгаагүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ. Трамп ням гарагт “CBS News”-д өгсөн ярилцлагадаа “Тэр үед би огтхон ч айгаагүй. Би амьдралыг ойлгодог. Бид чинь галзуурсан ертөнцөд амьдарч байна шүү дээ. Тэр үед би жаахан өөрийнхөөрөө аашилсан гэх үү дээ. Буун дуу […]

post
Дэлхий

Цагаан ордонд болсон халдлагын гол бай нь Трамп байжээ

Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын Цагаан ордонд сэтгүүлчидтэй хийсэн оройн зоогийн үеэр буутай этгээд гал нээсэн нь олон нийтийг цочирдуулсан мэдээ байв. Тухайн үйл ажиллагаанд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эхнэртэйгээ хамт оролцож байв. Буун дуу гарсны дараа Ерөнхийлөгчийн нууц албаны ажилтнууд Трампыг нэн даруй тэндээс авч гарчээ. Буутай этгээд танхим руу нэвтрэх гэж оролдох үедээ хамгаалалтын […]