horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Индонезд галт уул дэлбэрсний улмаас 3 хүн амиа алджээ

post-img

Өнөө өглөө Индонези улсад Дуконо хэмээх галт уул дэлбэрсний улмаас 3 хүн амиа алджээ.

Дуконо галт уул нь Индонезийн Халмахера арал дээр байдаг хамгийн идэвхтэй галт уулсын нэг бөгөөд жуулчдыг ихээр татдаг газар юм.

Галт уул дэлбэрсний дараа ууланд явж байсан 20 аялагч алга болсон гэх мэдээлэл цацагдсан ч аврах багийнхан удалгүй тэднийг олжээ.

Дуконо галт уул өглөө 07:41 цагт дэлбэрч, тэнгэрт 10 километрийн өндөрт утаа татуулсан гэж Индонезийн галт уулын судалгааны байгууллага мэдээлжээ.

Сүүлийн жилүүдэд аялагч нар харуулын цэгт мэдэгдэлгүйгээр нууцаар галт ууланд авирах явдал ихэссэн нь аюулгүй байдлын асуудлыг улам эрсдэлтэй болгож байгаа гэж эрх баригчид мэдээлсэн байна.

Эх сурвалж: BBC

0/1000