horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Шакира 2026 хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дууг танилцуулжээ

post-img

Колумбын поп од Шакира өчигдөр 2026 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны сүлд дууг танилцуулжээ. “Whenever, Wherever”, “Hips Don’t Lie” зэрэг хит дуугаараа алдартай, өдгөө 49 настай Шакира энэ зун АНУ, Мексик, Канад улсад хамтран зохион байгуулах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Dai Dai” нэртэй сүлд дууг дуулжээ.

Уг дууг 5-р сарын 14-нд албан ёсоор цацна. Шакира өчигдөр инстаграм хуудсандаа шинэ дууныхаа нэг минутын урттай танилцуулга бичлэг нийтэлсэн байна. Тэр бичлэгийг Бразилын Маракана цэнгэлдэх хүрээлэнд хийжээ. Шакирагийн дуунд бас Нигерийн дуучин Бурна Бой оролцож байгаа аж.

Шакира өмнө нь 2010 онд Өмнөд Африкт болсон хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүлд дуу “Waka Waka”-г дуулж байв. Тэрбээр 2014 онд Бразилд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь сүлд дуу “La La La”-г дуулж, Рио Де Жанейро хотод болсон хаалтын ёслол дээр уг дуугаа амьдаар дуулсан юм.

Эх сурвалж: BBC

0/1000