Ойрд Дорнодын дайны хүрээнд АНУ дайныг дуусгах 14 зүйл заалт бүхий саналыг Иранд тавьсан аж. Харин уг саналд өгсөн Ираны хариуг АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп “хүлээж авч чадахгүй” гэж мэдэгджээ.
Ираны Tasnim мэдээний агентлагийн мэдээлснээр Ираны эрх баригчид бүх фронт дээрх дайныг зогсоох, АНУ-ын тэнгисийн цэргүүд Ираны боомтуудыг хаасан явдлыг болиулах, мөн цаашид Иран руу ахиж халдахгүй гэдэг баталгаа өгөх зэрэг саналыг Пакистан улсаар дамжуулж АНУ-д тавьжээ.
Доналд Трамп сошиал медиад бичсэн нийтлэлдээ “Би Ираны төлөөлөгчдийн тавьсан саналыг дөнгөж сая уншлаа. Надад таалагдсангүй. Хүлээн авах боломжгүй” гэж мэдэгдсэн байна.
Энэ долоо хоногийн эхээр Доналд Трамп “Иран дахь дайн удахгүй дуусна” хэмээн мэдэгдэж байв.
Харин Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Ираны дайныг дуусгахын тулд эхлээд Иранд багйаа баяжуулсан ураны нөөцийг авч хаях хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.
Ням гарагт Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан “Бид хэзээ ч дайсныхаа өмнө толгой бөхийхгүй. Гэхдээ яриа хэлэлцээр болон тохиролцоо хийх нь бууж өгч байна гэсэн үг биш” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC

