horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Овгор” киноны дууг Гавьяат жүжигчин Ц.Цэрэнболд, реппер Гинжин нар дуулжээ

post-img

Гавьяат жүжигчин Ц.Цэрэнболд, реппер Гинжин нар “Овгор” уран сайхны киноны дууг хамтран дууллаа. “Овоо гар” хэмээх уг дууны продюсероор Алагуй Егоров ажилласан байна.

Гавьяат жүжигчин Ц.Цэрэнболдын хувьд энэ бол түүний анхны дуу биш. Тэр өмнө нь 2015 онд “Аав” киноны дууг Гавьяат жүжигчин, дуучин С.Нарантай хамтран дуулж, олонд хүргэж байв.

“Ханхуур” пикчерсийн бүтээсэн “Овгор кино” 1980-аад оны Монгол орны ахуй амьдрал, хүний мөн чанар, хүч чадал, нөхөрлөл, сонголтын үнэ цэнийг өгүүлэх юм. Кинонд С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, Г.Эрхэмбаяр нарын хамтран тоглосон энэ кино 10 дугаар сарын 8-наас олны хүртээл болно.

0/1000