horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107

Хэргийн газар

post

Машиндаа мансуурсан залуусыг илрүүлжээ

Төв аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд 2026 оны 10 сарын 7-ны орой эргүүл хийж яваад, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдүүдийг илрүүллээ. 20-28 насны залуус хууль бусаар олж авсан мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлаа машиндаа хэрэглэсэн байжээ. Тэдний машинаас эм, тариур, мөнгөн дэвсгэрт, дуслын систем зэрэг зүйлсийг эд мөрийн баримт болгон, хураан авчжээ. Уг хэргийг цагдаагийн […]

post

Барьж байгаа буудалд гал гарчээ

Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг суманд “Мазаалай” гэх шинэ зочид буудал барьж байгаа аж. Уг буудалд өчигдөр гал гарч, тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид унтраасан байна. Уг барилга 7 давхар. Түүний 2-р давхарт барилгын материал, дулаалга шатаж, ваакуум цонх нь хайлжээ.

post
Хэргийн газар

Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт энэ оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Өвс хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Б”-ийн 14 сая төгрөгийн үнэ бүхий 1,000 боодол хадлангийн өвсийг иргэн “С” хулгайлсан болохыг цагдаагийн байгууллагаас олж тогтоолоо. Уг хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна. Иргэд, малчин […]

post
Хэргийн газар

Гадаадын иргэнд 900 сая төгрөгөө залилуулжээ

Гадаад улсын зарим этгээд өөрсдийгөө “Нэгдсэн Үндэстний Байгууллагад ажилладаг. Их хэмжээний ам.доллароор хөрөнгө оруулна” гэж монгол иргэдийг мэхэлж, эд хөрөнгийг нь залилан авч, улсын хилээр гарч зугтахаар оролдож байна. Ийм нэг этгээдийг 2026.09.06-ны өдөр цагдаагийн алба хаагчид таслан зогсоолоо. Мөн 9 дүгээр сарын 18-нд иргэн Т гадаад улсын 2 иргэнтэй танилцаж, улмаар хөрөнгө оруулалт авах […]

post
Хэргийн газар

Баавгай 1 хүн барьж, 1 хүн шархдуулжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28-р хорооны нутаг Улиастайд өнгөрсөн шөнө баавгай айлын гэр эвдэж, 1 хүн барьжээ. Гэртээ унтаж байсан 40 настай эрэгтэйг баавгай барьж, цогцсыг нь зууж яваад, гэрээс нь 100 орчим метрт хаясан байсан аж. Тухайн үед уг айлд 2 хүн байжээ. Уг айл Улиастайн хамгийн хойно, айлуудаас нэлээд зайдуу байдаг аж. 50 настай […]

post
Хэргийн газар

Каргогоор илгээсэн хувцсан дотор 1 кг 630 грамм метамфетамин нуусан байжээ

Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийж байна. Уг шалгалтаар 2026.09.28-нд 961 кг жинтэй, 21 боодол карго ачаанаас мансууруулах бодис илрүүлжээ. Уг ачаанд гаалийн хяналт шалгалт хийхэд, хувцас дотор 1 кг 630 грамм метамфетамин (мөс) нуун далдалсан […]

post
Хэргийн газар

Төмөр самаар нэгнийгээ гэмтээсэн хэрэг сургууль дээр гарчээ

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ төмөр эдээр гэмтээсэн хэрэг 10 дугаар сарын 3-нд Улаанбаатарт гарчээ. Нийслэлийн нэгэн сургуулийн 12 дугаар ангийн сурагч бусдын гуянд хутгалж, гэмтээснийг цагдаагийн байгууллага тогтоогдоод байна. Хүүхдүүд сургууль дээрээ хоорондоо тоглож байх үедээ зэвсгийн шинжтэй эд зүйл буюу төмөр самаар нэгнийгээ санамсаргүй гэмтээсэн аж. Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ хутга болон бусад […]

post
Хэргийн газар

Нийтийн байранд хүн амины хэрэг гарчээ

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрладаг нийтийн байранд хүн нас барсан тухай дуудлага өчигдөр (2026.09.30) цагдаагийн байгууллагад 14:21 цагт иржээ. 29 настай эрэгтэй Ж тус байранд 52 настай, эрэгтэй С-г зодож, хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байв. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн уг этгээдийг олж, саатуулан, хийсэн хэргийг нь шалгаж байна.

post
Хэргийн газар

Машин мөргөлдөж, хүний хөл хавчуулагджээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул багт өчигдөр өглөө суудлын автомашинууд мөргөлдөж, 1 хүн хавчуулагджээ. Т-гийн “Кроун” загварын суудлын машин, Т-гийн “Портер” загварын бага оврын ачааны машин мөргөлдсөн байна. Уг ослын улмаас 37 настай залуугийн хөл машины төмөр хийцэд хавчуулагдсан аж. Энэ ослын дуудлага 9-р сарын 29-ний 08:01 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангид иржээ. Аврагчид […]

post
Хэргийн газар

Хүн барьцаалж, 1.3 тэрбум төгрөг нэхсэн этгээдүүдийг баривчиллаа

Бусдыг барьцаалж, 1.3 тэрбум төгрөг авахыг завдсан этгээдүүдийг цагдаагийн байгууллага баривчиллаа. “Манай 2 дүүг барьцаалсан байж болзошгүй байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Уг дуудлагын мөрөөр шалгахад 28-29 насны залуус ийм хэрэг үйлдсэн байсан аж. Тэд 9-р сарын 9-нд Улаанбаатар хотоос зуслан руугаа хувийнхаа машинаар явж байсан гэр бүлийг зогсоон, 46 настай эмэгтэйд хутга тулган […]