horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Орон нутаг 3, нийслэлд 1 эмэгтэйг цагдаагийн байгууллага хайж байна

post-img

Сүүлийн өдрүүдэд эмэгтэйчүүд сураггүй алга болоод байна. Энэ талаар нийслэлийн Цагдаагийн удирдах газар өнөөдөр /2026.11.11/ мэдээлэл өглөө. Орон нутаг 3, нийслэлд 1 эмэгтэйг цагдаагийн байгууллага хайж байна.

Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, хурандаа Д.Очгэрэл:

-Иргэн О-ын ээж “Манай охин энэ сарын 13-нд ажлаасаа гарч яваад өнөөдрийг хүртэл ирэхгүй байна” гэх дуудлага энэ сарын 22-нд цагдаагийн байгууллагад мэдээлсэн байна. Улмаар цагдаагийн байгууллагаас эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Одоог хүртэл сураг гараагүй байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн О 9 дүгээр сарын 13-нд өөрийн ажлын газар болох” Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа спорт цогцолбороос 18:00 цагийн үед гарч явсныг тогтоосон. Түүний байгаа газрыг олж тогтоохоор үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хэрэгт холбогдуулан 1 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан, цагдан хорьсон.

Дорнод аймгийн Баяндун суманд иргэн Ш энэ сарын 3-нд сураггүй алга болсон гэх дуудлага мэдээлэл энэ сарын 8-нд цагдаагийн байгууллагад ирсэн. Тухайн иргэнийг албаныхан 23 хоног эрэн хайсан. Уг хэрэгт ЦЕГ-ын тэргүүн дэд даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Увс аймагт иргэн А 10 дугаар сарын 15-нд сураггүй алга болсон. Тухайн иргэнийг албаныхан 14 хоног эрэн хайсан. Ар гэрийнхних нь хүсэлтээр 10 дугаар сарын 29-нд эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. Энэ сарын 10-наас эхлэн эрэн хайх ажиллагааг дахин үргэлжлүүлж байгаа.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн дарга, хурандаа Б.Баатархүү:

Иргэн А-ын ар гэрээс энэ сарын 30-нд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. 10 дугаар сарын 29-нд “Иргэн А Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах гэрээсээ гараад ирэхгүй байна” гэх мэдээллийг ар гэрийнхнийх нь зүгээс энэ сарын 30-нд цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажлыг эхлүүлсэн.

Баянзүрх дүүргийн хэмжээнд 19 мянган камер ажилладаг. Сураггүй болсон иргэний явсан чиглэлд 269 камерыг шалгасан. Камерын шалгалтаар тухайн иргэнийг 2.6 км явсан гэдгийг тогтоосон. Ингэхэд хамгийн сүүлд “Чухаг” хотхоноос гараад, зүүн тийш шинэ Зуул-Айл чиглэлд камерт өртсөн байна.

Тухайн замын урд талаар явсан, түүнээс цааш задгай талбай учраас камергүй бүс рүү орсон. Тиймээс тухайн газарт байсан машины эздээс гэрчийн мэдүүлэг авч байна. Мөн алга болсон цэгээс урагш задгай талбай буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Улиастайн гүүр, Туул голын сав дагуу өнөөдрийн байдлаар 5 удаагийн давтамжтайгаар, давхардсан тоогоор 1150 алба хаагчийн хүчээр самналт хийлээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Сонсголонгийн гүүр хүртэл, урагшаа Туул гол хүртэлх талбайд самналт хийсэн. Өнөөдөр л 504 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Улиастайн гүүр хүртэл, мөн буцах чиглэлд самналаа.

Мөн тухайн орчмоор дамжин өнгөрсөн жолооч нартай цагдаагийн байгууллагаас холбогдон уулзаж, мэдүүлэг авч байна. Үүнийг иргэд зөв ойлгон хамтран ажиллахыг хүсье. Мөн 10 дугаар сарын 30-ны өдрийн 00:00 цагаас хойш Баянзүрх дүүргийн ‘Шинэзуун-Айл”-аас зүүн тийш чиглэлд зорчсон автомашины жолооч нар цагдаагийн байгууллагад ирж мэдээлэл өгөхийг уриалж байна. Хэрэгт ач холбогдолтой мэдээллийг цагдаагийн байгууллага журмын дагуу үнэлж авна.

0/1000