horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Машинд ачсан 1568 боодол өвс, чиргүүлийн 20 дугуй шатжээ

post-img

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт 11-р сарын 9-ны 14:20 цагийн үед өвс ачсан ачааны машин шатжээ. Иргэн Г “Beiben North Benz” загварын машиндаа Дорнод аймгаас өвс ачиж, Баянхонгор аймагт буулгахаар ирсэн байсан аж. Уг машин дээр байсан 1600 боодол өвсний 1568 нь, чиргүүлийн 20 дугуй шатсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар анги, Эрэн хайх, аврах бүлэг уг галыг унтраажээ.  

0/1000