horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Вангийнцагаан ууланд түймэр гарчээ

post-img

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн нутагт орших Вангийнцагаан ууланд хээрийн түймэр гарлаа. Тус аймгийн төвөөс зүүн урд зүгт 340 км-т, сумын төвөөс баруун зүгт 260 км зайтай энэ ууланд түймэр гарсан тухай дуудлагыг 2026.11.10-ны өдрийн 10:12 цагт холбогдох байгууллагууд хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь 62 дугаар анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Хилийн 0146 дугаар анги, Халхгол, Матад сумын Мэргэжлийн анги, Сангийн далай багийн иргэд уг түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 11-ний өдрийн 01:41 цагт цурамд оруулав. Одоо бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 7800 га орчим талбай өртсөн байна.

Вангийнцагаан бол улсын хилээс нааш 36 км зайтай оршдог, эртний тахилгатай уул юм. Энэ уулын бараа 40-150 км алсаас харагддаг бол оргил дэрээс нь 30-50 км газрыг энгийн нүдээр харж болно. Уулын тахилгыг 1937 онд зогсоож, 1990 онд сэргээжээ. Одо 3 жил тутамд тахидаг.

0/1000