Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Таксины жолоочийг 3 удаа хутгалж, утсыг нь дээрэмдэн зугтжээ

Таксины жолоочийг 3 удаа хутгалж, утсыг нь дээрэмдэн зугтжээ

Таксины жолооч Б-г энэ оны 11-р сарын 13-нд Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байхад нь нэгэн үйлчлүүлэгч суужээ. Тэрээр замдаа бусадтай нийлэн, таксины жолоочийг 3 удаа хутгалж, “iPhone” загварын гар утсыг нь дээрэмдээд зугтсан байна.

Уг этгээдүүдийг цагдаагийн байгууллага нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулан, баривчиллаа. Тэдэнд Эрүүгийн хуулийн 17.2.2, 17.2.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Жолооч нарыг таксиндаа хар хайрцаг байрлуулахыг цагдаагийн байгууллага зөвлөлөө.

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл. Дээрэмдэх

2.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

3.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн;

3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

0/1000