horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүн галд угаартжээ

post-img

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бор-Өндөр 1 дүгээр багт 11-р сарын 9-ний шөнө байранд гал гарч, 1 хүн угаартлаа. Уг галын дуудлагыг 21:53 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 49 дүгээр анги хүлээн авчээ. Иргэн А-гийн эзэмшлийн байрны В1 давхарт цахилгааны утас, барилгын хог шатаж байсныг гал сөнөөгчид унтраасан байна.
Уг гал түймэрт тодорхой оршин суух хаяггүй иргэн Х гэх 48 настай, хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй угаартсан аж. Түүнийг гал сөнөөгчид аюулгүй газар гаргаж, Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн Түргэн тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн байна.

0/1000