Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

“Тавантолгой түлш”-ийн С.Даваасүрэн 3 дахин их химийн бодистой барьцалдуулагч оруулж иржээ

“Тавантолгой түлш”-ийн С.Даваасүрэн 3 дахин их химийн бодистой барьцалдуулагч оруулж иржээ

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг хүний эрүүл мэндэд хортой химийн бодис агуулсан 1000 тонн барьцалдуулагч худалдан авах гэрээ байгуулж, хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэллээ. С.Даваасүрэн танилаараа дамжуулан, БНХАУ-ын аж ахуйн нэгжтэй тохирч, 2026.10.23-нд ТТТ-2026-941 дугаартай гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр түлш барьцалдуулагч 1000 тонныг нийт 3.5 тэрбум төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ.

Үүнээс 1 тэрбум 82 сая төгийн барьцалдуулагчийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь боомтоор өнгөрсөн 7 хоногт оруулж ирсэн байна. Түүний оруулж ирсэн барьцалдуулагч нь техникийн шаардлага хангаагүйгээс гадна хүний эрүүл мэндэд зөвшөөрсөн хэмжээнээс 3 дахин их химийн бодис агуулсныг ГЕГ-ын Төв лабораторийн шинжилгээгээр тогтоожээ. Тиймээс уг барьцалдуулагчийг хураан авч, битүүмжилсэн аж.

Энэ хэргийг Эрүүгийн хуулийн 22.1.3-т заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэж, С.Даваасүрэнг яллагдагчаар татсан байна.

С.Даваасүрэн өмнө нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байв.

0/1000