Иргэн Б “Лексус LX600” маркийн автомашин худалдан авахаар нэгэн иргэний дансанд 375 сая төгрөг шилжүүлжээ. Гэвч тэрээр машинаа авч чадаагүй, мөнгөө ч алдсан байна. Учир нь тухайн машиныг эзэн нь банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан, зээл авсан байжээ. Зээлээ бүрэн төлөөгүй тул тухайн ББСБ уг хүнийг шүүхэд өгч, прокурорын байгууллагын шийдвэрээр тухайн машиныг битүүмжилсэн байсан аж.
Үүнийг Б мөнгөө төлсөн хойноо мэджээ. Залилуулснаа мэдсэн тэрээр “Машин худалдан авах гэж байгаад залилууллаа” хэмээн цагдаагийн байгууллагад 2026.11.13-нд ханджээ.
Энэ онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 34 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна.

