horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107

Хууль

post

Хэрэг хийгээд гадаад руу оргосон 3 оргодлыг авчирлаа

ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчоо гадаад улсад оргон зайлж, олон улсад эрэн сурвалжилж байсан 3 оргодлыг өнгөрсөн 7 хоногт Монгол Улсад албадан авчирлаа. Залилах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа оргон зайлсан Б-г Инперполын хөх булант зараар эрэн сурвалжилж байжээ. Түүнийг БНСУ-аас албадан авчрав. Хуурамч бичиг баримт ашиглан, бусдын үл хөдлөх хөрөнгийг залилж авсан Б түүнийгээ […]

post

Зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх зөрчил 27 гараад байна

Зөрчлийн мэдээллийн нэгдсэн санд 2025-2026 онд бүртгэгдсэн зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх зөрчлийг Улсын прокурорын ерөнхий газар судалжээ. Ийм 53 зөрчилд шийтгэл оногдуулсан байв. Үүний 26 нь 2025 онд гарчээ. Үүнд 24 хүн, 2 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулжээ. 2026 оны эхний 9 сард ийм 27 зөрчил гарчээ. Үүнд холбоотой 21 хүн, 6 […]

post
Хууль

АТГ-ын эрхэлсэн комиссар М.Даваатогтохоор ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгийд ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтохоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2026.10.05)-өөс Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсэг Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх аж. Энэ үүргийнхээ хүрээнд уг ажлын хэсэг дараах ажил, арга хэмжээг авахаар төлөвлөжээ. Үүнд: Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг шаардлагатай төрийн […]

post
Хууль

Машин жолоодсон 17 настай хүүхэд болон машины эзнийг 500 мянгаар торгожээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 9 дүгээр сарын 26-нд 17 настай хүүхэд “Ниссан Жюк” маркийн машин жолоодон, замын хөдөлгөөнд оролцжээ. Үүнийг Тээврийн цагдаагийн алба шалгаж, тогтоон, хариуцлага тооцсон байна. Учир нь 18 нас хүрсэн хүн Монгол Улсад A, B, C, M, C1 ангиллын тээврийн хэрэгсэл (мотоцикл, суудлын автомашин, ачааны автомашин) жолоодох сургалтад сууж, жолоочийн үнэмлэх […]

post
Хууль

З.Нарантуяа: Цагдаа, прокурор, шүүх тэгтлээ доройтчихоогүй л бол С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт нэр төрөө сэргээх ёстой

УИХ-ын гишүүн С.Зоригийг 1998 оны 10 дугаар сарын 2-нд гэрт нь хөнөөсөн. Түүнээс хойш 28 жил өнгөрч байна. Хөшөөнд журмын нөхөд нь өнөөдөр цэцэг өргөж, түүнийг дурсан хүндэтгэл үзүүллээ. С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр Орхон аймгийн харьяат Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт 3 шатны шүүх 24-25 жил хорих ял оноосон. Тэднийг эрүүдэн шүүж, ялласан хэмээн дараа […]

post
Хууль

О.Цогтгэрэл: С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр нээлттэй сонсгол хийхээр судалж байна

УИХ-ын гишүүн С.Зоригийг хөнөөснөөс хойш 28 жил өнгөрч байна. Хөшөөнд журмын нөхөд нь өнөөдөр цэцэг өргөж, түүнийг дурсан хүндэтгэл үзүүллээ. С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр Орхон аймгийн харьяат Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт 3 шатны шүүх 24-25 жил хорих ял оноосон. Тэднийг эрүүдэн шүүж, ялласан хэмээн дараа нь хэргийг нь хэрэгсэхгүй болгосон юм. АН-ын дарга О.Цогтгэрэлээс […]

post
Хууль

Интерполоор эрэн сурвалжилж, гадаадаас албадан авчрахад гарсан зардлыг хэрэгтнүүдээр төлүүлэхээр боллоо

Прокурорын байгууллага энэ оны 9 дүгээр сарын байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 278 хүнд холбогдох 190 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байна. Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргээс өнгөрсөн 7 хоногт (9 дүгээр сарын 21-24) 8 хэргийг […]

post
Хууль

Хөвсгөл, Сэлэнгэ, Архангайд хууль бусаар мод бэлтгэх, ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хэрэг их гарч байна

Прокурорын байгууллага энэ оны III улирлын байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдсэн 889 хэрэг хянажээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 18.7 хувиар өссөн байна. Нийт хэргийн 79 хувийг хууль бусаар мод бэлтгэх, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хэрэг эзэлжээ. Үүний дийлэнх нь Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай аймгийн нутаг дэвсгэрт гарчээ.  Мөрдөн байцаасан 275 хэрэг […]

post
Хууль

Мансууруулах бодис олж авсан 3 хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн Прокурорын газар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 3 хэрэгт яллах пүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Үүнд: Г.Г 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс метамфетамины агууламжтай, “мөс”, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй бодис хууль бусаар олж авч, хадгалжээ. Б.Б морфин (morphine) гэх мансууруулах эм, “дроп” гэх нэршилтэй, MDMB-4en-PINACA, 5F-MDMB-PINACA (5F-ADB), 4F-MDMB-BINACA-ын агууламжтай, […]

post
Хууль

Тариаланчдад олгох мөнгөн урамшууллаас 316.2 сая төгрөг хууль бусаар авчээ

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт Б.У тариалан эрхэлж байхдаа 2024 оны 8 дугаар сарын 20-ноос 2024 оны 10 дугаар сарын 23-ны хооронд нийт 459 сая төгрөгийн ногоо борлуулсан мэтээр ибаримт хуурамчаар үүсгэжээ. Түүнийгээ ашиглаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2022 оны А/218/А/146 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн […]