Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

Сэтгүүлч Б.Даваахүүг 30 хоног цагдан хорих шийдвэрийг хэвээр нь үлдээлээ

Сэтгүүлч Б.Даваахүүг 30 хоног цагдан хорих шийдвэрийг хэвээр нь үлдээлээ

Сэтгүүлч Б.Даваахүүг 30 хоног цагдан хорих тухай шүүхийн шийдвэрийг өнөөдөр шүүх хэвээр нь үлдээлээ. Түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал цагдан хорих арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хүлээж авсангүй.

Уг хүсэлтийг шүүх өнөөдөр 13:30 цагт хэлэлцэж, дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр Б.Даваахүүг 11 дүгээр сарын 7-ны өддрөөс эхлэн 30 хоног цагдан хорих захирамж хүчинтэй хэвээрээ үлдлээ.

Сэтгүүлч Б.Даваахүүг энэ сарын 5-6-нд шилжих шөнө цагдаагийн байгууллага баривчилсан. 11 дүгээр сарын 7-нд шүүх түүнийг 30 хоног цагдан хорьсон юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, нийтийн албан тушаалтныг заналхийлэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.

0/1000