Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд шаардлагатай техник, багаж тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “Х…” ХХК-ийн нэрээр С.С оролцон шалгарчээ. Үүний хариуд уг тендерийг шалгаруулсан үнэлгээний хорооны нэр бүхий 3 гишүүнд 12 сая төгрөгийн хахууль өгсөн аж. Түүний энэ үйлдлийг АТГ шалган тогтоогоод буй аж.
Энэ хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх (Хахууль өгөх) хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

