horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Эрдэнэт-Үйлдвэр”, ЭМЯ-ны тендерийн хорооны үйл ажиллагааг АТГ шалгаж байна

post-img

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 11 дүгээр сарын 2-6-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 569 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 373 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоо 196 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж байна. “Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн хүмүүс тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгааг АТГ тогтоожээ. Энэ тухай тэднийг томилох гэж буй албан тушалтнуудад мэдэгдсэн байна.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас АТГ-т нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 119 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс 30-ыг нь хянан шийдвэрлэлээ. Эдгээрээс 13 гомдол, мэдээлэлд дурдагдсан үйлдэлд зөрчил байгааг тогтоож, хуульд заасан хариуцлага тооцуулахаар шилжүүлсэн байна.

Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад Хөвсгөл аймгийн нэгэн сумын засаг дарга А, “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ, Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан тендер шалгаруулах Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй болохыг тогтоожээ. Тиймээс нарийвчлан шалгуулахаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.

0/1000