horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107

Баримт тайлбар

post

Н.Дамдинсүрэн: 5 албан тушаалтны 117 сая төгрөгийн хөрөнгийг улсын орлого болгуулахаар шүүхэд хандаад байна

АТГ, ЦЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах ажлын хэсэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Н.Дамдинсүрэн: -Авлигын эсрэг хуульд заасны дагуу АТГ нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгадаг. 2026 оны 10 дугаар сарын байдлаар нийтийн 155 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаад байна. Үүний 55 нь худал мэдүүлсэн, эсвэл огт […]

post

Х.Буянтүмэн: Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаярыг шалгаж байгаа

Авлигатай тэмцэх газар нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Л.Хосбаярыг шалгаж буй. 2026.09.10-нд түүний гэр, ажлын өрөөнд нэгжлэг хийсэн юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэсэн зүйл ангиар шалгаж байгаа. Энэ талаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах ажлын хэсгээс өнөөдөр (2026.11.09) тодрууллаа. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар […]

post
Баримт тайлбар

Х.Буянтүмэн: Х.Нямбаатар Канад улсад түр оршин сууж байгаа гэдэг мэдээлэл авсан

АТГ, ЦЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах ажлын хэсэг өнөөдөр (2026.11.09) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн: -Хуулийн байгууллагаас хамтарсан ажлын хэсэг байгуулан, нийслэлийн 24 төсөл хөтөлбөр, тэр дундаа Туулын хурдны зам, Шинэ тойрог зам, Сэлбэ дэд төвийн ажилд холбогдуулан мөрдөн байцаалт явуулж байна. Ажлын хэсэг 6 хэрэг нээн, ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны […]

post
Баримт тайлбар

Бусдыг хууль бусаар мөрдөж мөшгих хэрэг 16 гарчээ

Хууль бусаар мөрдөж мөшгихийг 2015 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэг хэмээн шинээр тусгасан юм. Хүний эрх, эрх чөлөө, хувь хүний халдашгүй байдлыг хамгаалах зорилгоор тус хуульд ийм заалт оруулжээ. Учир нь техник, технологийн хөгжил, цахим орчинтой холбоотойгоор бусдыг хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэрэг нэмэгдэж байна. Прокурорын байгууллага сүүлийн 3 жилд ийм 16 хэрэгт яллах […]

post
Баримт тайлбар

Залилах гэмт хэргийн улмаас 531.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

НЦУГ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Мөрдөн шалгах алба өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж: -Улсын хэмжээнд 2026 оны эхний 10 сарын байдлаар 54 мянга гаруй гэмт хэрэг бүртгэжээ. Үүний 15628 нь залилах гэмт хэрэг бөгөөд нийт гэмт хэргийн гуравны нэг орчим […]

post
Баримт тайлбар

Мал дайрсан осол 2 дахин нэмэгджээ

Сүхбаатар аймагт энэ онд зам тээврийн 141 осол гараад байна. Энэ нь ноднингийнхоос 11 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Ноднин мал дайрсан осол 10 гарсан бол өнөө жил 20 болжээ. Энэ нь нийт ослын 14.2 хувийг эзэлж байна. Эдгээр ослын дийлэнх нь орой, шөнийн цагаар Мөнххаан, Уулбаян сумын нутаг дахь авто замд гарчээ. Тус зам дагуу […]

post
Баримт тайлбар

Алга болоод 21 хонож буй эмэгтэйг дахин өргөн хүрээнд хайж эхэллээ

Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн Булгийн адагт амьдардаг 48 настай эмэгтэй 10 дугаар сарын 7-нд алга болжээ. Түүнийг маргаашаас нь эхлэн, 81 машин, 26 мотоцикл, 44 морьтой 463 хүн 2599 км газарт гэрээс нь хааш хаашаа 25 км-ийн тойрогт дрон ашиглан эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан ч олоогүй байна. Түүний ар гэрийнхний хүсэлтээр 10 […]

post
Баримт тайлбар

Хятадаас түймэр орж иржээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн Хайлааст гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км-т, сумын төвөөс  урд зүгт 50 км-т/ өчигдөр хээрийн түймэр гарсан байна. 10-р сарын 27-ны 11:20 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнцагаан сум дахь 47 дугаар анги, тус сумын мэргэжлийн анги, Асгат сумын мэргэжлийн анги, орон нутгийн иргэд уг түймрийг 17:05 цагт цурманд оруулж, өнөө […]

post
Баримт тайлбар

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал асан Ж.Энхжаргаланд холбогдох хэргийг АТГ шалгаж дуусжээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргаланд холбогдох эрүүгийн хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс мөрдөн байцааж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар 2026.10.21-нд нийслэлийн Прокурорын газарт хүргүүллээ. АТГ түүний доорх үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1, 22.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан, мөрдөн шалгасан байна. Ж.Энхжаргалан өөрт олгогдоогүй бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж, […]

post
Баримт тайлбар

Баянхошууны эцэст цайны цагаар зэрэг зогссон автобусны жолооч нарыг торгожээ

Улаанбаатар хотын Баянхошууны эцэст 10-р сарын 23-нд нийтийн тээврийн автобус нэг талдаа гарч, “Цайны цаг” хэмээн зэрэг зогсжээ. Гэтэл иргэд автобус хүлээн, буудал дээр бөөгнөрсөн байна. Энэ талаар нэгэн иргэн олон нийтийн сүлжээгээр мэдээлж, эцсийн буудал дээр зогссон олон автобусны зургийг авч цацжээ. Уг мэдээллийн мөрөөр Нийтийн тээврийн бодлогын газрын авто тээврийн хяналтын байцаагч нар […]