Увс аймагт цэргийн алба хааж байсан 19 настай залуу амиа алджээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс дотруулахад доорх хариултыг өгөв.
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн:
-Анги дээр ийм асуудал гараагүй. СЭМҮТ-д үүссэн асуудал. Увс аймаг дахь хилийн цэргийн ангид алба хааж байсан 19 настай байлдагч СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан. Тэр хүний сэтгэлзүйд гаднаас хөндлөнгөөс нөлөөлсөн үү гэдгийг ЦЕГ шалгаж байгаа. Ийм золгүй явдал болсонд харамсалтай байна.

