Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Гаалийн байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас 212.7 сая төгрөг хураан авчээ

Гаалийн байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас 212.7 сая төгрөг хураан авчээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох 25 хэрэг шалгах явцдаа 212.7 сая төгрөг хураан авч, АТГ-ын Төрийн сан дахь хийжээ. 405 сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, улсын орлого болгуулахаар шүүхэд санал санал гаргасан байна.

Монгол Улсын хилээр оруулж ирж буй бараа, тээврийн хэрэгслийг шалгахдаа хахуул авсан, хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн, мөнгө угаасан гэмт хэргийг АТГ 2026 оны 5 дугаар сард илрүүлэн, шалгаж байгаа юм.

Энэ 25 хэрэгт гаалийн 40 байцаагч, 31 итгэмжлэгдсэн төлөөлөгч холбогдсон байна. Үүнээс 20 хэргийг мөрдөн шалгаж дуусаад, прокурорт хүргүүлсэн аж. Эдгээрээс 17 хэргийг шүүх шийдсэн бол 1 хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх, 3 хэргийг нийслэлийн Прокурорын газар хянаж байна. Одоо АТГ 4 хэрэг мөрдөн шалгаж буй аж.

0/1000