horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Х.Буянтүмэн: Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаярыг шалгаж байгаа

post-img

Авлигатай тэмцэх газар нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Л.Хосбаярыг шалгаж буй. 2026.09.10-нд түүний гэр, ажлын өрөөнд нэгжлэг хийсэн юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэсэн зүйл ангиар шалгаж байгаа. Энэ талаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах ажлын хэсгээс өнөөдөр (2026.11.09) тодрууллаа.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн:

-Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр гэдэг хүнтэй холбоотой шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч хүн одоо хурал, төсөв батлах ажилдаа оролцоод явна. Нэгэнт түүний гэм буруугийн асуудал шүүхээр шийдвэрлэгдэггүй учраас тэрийг хориглох хуулийн бололцоо байхгүй байгаа.

0/1000