М.Б, П.Б, Ц.Т, Б.Н нар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахдаа нийслэлийн нэгэн дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Э-д 2-15 сая төгрөг өгчээ. Тэд уг мөнгөө түүний төрсөн дүү Б.Э-ийнх нь дансанд шилжүүлсэн аж.
Энэ хэргийг АТГ шалгаж, тогтоон шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Прокурор уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх (хахууль өгөх) хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлэв.

