horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Илт ашиг сонирхлын зөрчил үүсэх 166 хүн нийтийн албанд томилогдох гэж байна

post-img

Авлигатай тэмцэх газар 2026 оны эхний 11 сарын байдлаар нийтийн албанд шинээр томилогдох, албан тушаал дэвшин томилогдох, шилжин томилогдох, албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдох зэргээр нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 15.885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав. Тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нийт 166 нэр дэвшигчийн талаарх дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдлээ. Тэдний олонх нь нутгийн захиргааны  байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд томилогдохоор нэр дэвшсэн удирдах албан тушаалтнууд байна.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн, илт ашиг сонирхлын зөрчил үүсэх албан тушаалтнууд:

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүтээмж, хөгжлийн албаны дарга,
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ХАБЭАБХ-ийн уурхай хариуцсан албаны дарга,
  • “Эрдэнэс-Оюутолгой” ХХК-ийн Уул уурхай, технологийн хэлтсийн менежер,
  • “Улаанбаатар зам засвар арчлалтын газрын Авто баазын дарга,
  • Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн Өгөгдлийн сангийн ахлах инженер,
  • Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын хүнс, хөдөө аж ахуйн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн,
  • Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын улсын байцаагч,
  • Булган аймгийн Бугат сумын ЗДТГ-ын Ойн ангийн дарга,
  • Ховд аймгийн ЗДТГ-ын орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал,
  • Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал,
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн дарга

Энэ хүмүүсийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-аар хянуулалгүй томилсон 16 албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцуулжээ.

0/1000