Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

Гардан тулааны Азийн аваргаас медаль хүртсэн тамирчид эх орондоо ирлээ

Гардан тулааны Азийн аваргаас медаль хүртсэн тамирчид эх орондоо ирлээ

Тайландын Паттаяа хотод энэ сарын 13-14-нд болсон Гардан тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, багийн дүнгээр гуравдугаар байр эзэлсэн Монголын баг, тамирчид эх орондоо ирлээ. Тэд тус тэмцээнээс 12 алт, найман мөнгөн медаль хүртэж, хүрэл цомын эзэн болсон юм.

Энэ удаагийн тэмцээнд Азийн 23 улсын 240 тамирчин 58 ангилалд өрсөлджээ. Монгол Улсаас өсвөрийн тав, насанд хүрэгчдийн найман тамирчин оролцсон байна.

Тухайлбал, “ЭЗО” дэвжээний тамирчин Д.Гэгээ 10-11 насны ангиллын өөрийгөө хамгаалах болон тулааны төрөлд хос алтан медаль хүртсэн бол А.Бүжинлхам хоёр төрөлд түрүүлж, алтан медаль зүүжээ. Мөн сэтгүүлч Т.Цолмонсайхан тулааны төрөлд алт, өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.

Цагдаагийн ерөнхий газар, “Сүбээдэй” дэвжээ, Хилийн цэргийн 0303 дугаар ангийн тамирчид ч амжилттай оролцож, алт, мөнгөн медаль хүртжээ. Түүнчлэн олон улсын шүүгч Б.Алтанзул тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаа төлөөлөн ажилласан байна.

Ийнхүү Монголын баг тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, багийн дүнгээр гуравдугаар байр эзлэн, эх орондоо хүрэл цомтой ирлээ.

0/1000