Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

Леброн Жеймс NBA-гийн бүх цаг үеийн дамжуулалтын жагсаалтын гуравдугаарт бичигдлээ

Леброн Жеймс NBA-гийн бүх цаг үеийн дамжуулалтын жагсаалтын гуравдугаарт бичигдлээ

NBA-гийн од Леброн Жеймс бүх цаг үеийн оновчтой дамжуулалтын жагсаалтын гуравдугаар байрт бичигдэх амжилт гаргажээ. Тэрбээр “Филадельфи 76ерс” багийн эсрэг тоглолтын дөрөвдүгээр үед 12,092 дахь дамжуулалтаа өгч, өмнө нь гуравдугаарт бичигдэж байсан Жейсон Киддийн амжилтыг давсан байна.

Уг тоглолтод түүний баг 131:124-өөр ялалт байгуулжээ. Одоо жагсаалтыг 15,806 дамжуулалттай Жон Стоктон тэргүүлж байгаа бол Крис Пол 12,552 дамжуулалтаар хоёрдугаарт бичигдэж байна. Леброн Жеймс NBA-д 24 дэх улиралдаа тоглож байгаа бөгөөд ирэх арванхоёрдугаар сард 42 нас хүрнэ.

Эх сурвалж: Associated Press, 2026.11.17.

0/1000