Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраас өнөөдөр сэтгүүлчид дараах мэдээллийг тодрууллаа.
-Ямар үндэслэлээр Эдийн засаг, хөгжлийн сайдаар Б.Чойжилсүрэнг тавих гэж байгаа юм бэ?
-Засгийн газраа хэрхэн байгуулах, танхимаа хэрхэн бүрдүүлэхийг Ерөнхий сайд өөрөө шийдэх онцгой бүрэн эрхтэй. Тэгэхээр үүнийг Ерөнхий сайдаас асуух хэрэгтэй.
-Таныг Батлан хамгаалахын сайдаар тавих гэж байгаа гэдэг үнэн үү?
-Мэдэхгүй. Та нар л юм мэдээд байна шүү дээ.
-Таныг Ерөнхийлөгч дуудсан гэл үү?
-Тийм. Ерөнхийлөгч дуудсан байна. Одоо яг явж байна.

