horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Баавгайн тухай мэдээллийг цахимаар харах боломж бүрдүүллээ

post-img

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутгаар дайрдаг төмөр замын Салхит өртөө, Хараа голын гүүрний ойролцоо 2026.11.02-ны 16:50 цагийн үед баавгай мод хугалах, архирах чимээ гарчээ. Хонгор сумын хэсгийн төлөөлөгч, дэд хурандаа Ч.Балжинням, хэсгийн цагдаа, ахлах ахлагч П.Еламан, дэд ахлагч Б.Өсөхбаяр нар тус сумын Шуурхай штабын 1 ажилтантай хамт уг газарт очиж, Хараа голын эргийг самнан, баавгайг үргээх арга хэмжээ авсан байна.

Энэ бол Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны цахим хуудсан дахь мэдээлэл. Тус яам хүрэн баавгайн тухай дуудлага, мэдээллийг 21 аймаг, нийслэлийн хэмжээнд нэгтгэж байгаа юм. Уг мэдээллээ өнөөдрөөс олон нийттэй хуваалцаж эхэллээ. Хүнд харагдсан баавгайн байршлыг газрын зурагт тэмдэглэж, улсын хэмжээнд нэгтгэн хянах цахим систем боловсруулж, яамныхаа цахим хуудсанд тавьсан байна.

Тус системээс иргэд баавгайн байршил, огноо, ангиллыг газрын зураг дээрээс харж, өдөр, долоо хоног, сараар шүүж үзэн, шинээр мэдээлэл бүртгэх боломжтой. Мөн дуудлагын тоо, ажилласан албан хаагч, техник хэрэгслийн мэдээллийг харж болно.

0/1000