Японы алдарт дасгалжуулагч Казухито Сакайя чөлөөт бөхийн шигшээ багт ажиллана
Дэлхийн чөлөөт бөхийн түүхэнд яахын аргагүй тодоос тод нэр нь бичигддэг эрхэм бол Казухито Сакайя билээ. Тэрээр зуны олимпын их наадмаас 14 алт, 3 мөнгө, Дэлхийн аваргын 30 гаруй алтан медалийг Япон улсдаа авчирсан нэрт дасгалжуулагч юм. Монголын чөлөөт бөхийн холбоо шинэчилсэн бодлогын хүрээнд Казухито Сакайяд 2025-2028 оны Лос Анжелесийн зуны олимпын циклийг дуустал урилгаар хамтран ажиллах […]










