Сонсголын бэрхшээлтэй тамирчдын Дэлхийн наадамд Монголоос 25 хүн оролцоно
Япон улсын Токио хотноо 11 дүгээр сарын 15-26-ны өдрүүдэд сонсголын бэрхшээлтэй тамирчдын Дэлхийн XXV наадам (Дифлимп) болно. Энэ наадамд Монгол Улсаа төлөөлөн 25 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох юм. Тус баг тамирчдыг МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр МҮОХ-ноос “Токио 2025” дифлимпийн наадамд оролцох тамирчдад амжилт хүсэж, нэгдсэн бэлтгэлийн хослол болон тодорхой мөнгөн […]










