horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Нигери улсад үерийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 200-г давлаа

post-img

Нигери улсын Моква хотод өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас эхэлсэн үерийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 200-г давсан талаар албаныхны зүгээс мэдэгдэв.

Үерт нэрвэгдээд байгаа тус хотод мөн 500 хүн ор сураггүй болсон бөгөөд эрж хайх, аврах ажиллагааг олон хоног үргэлжлүүлэн явуулсны эцэст зогсоожээ.

Эрх баригчдын зүгээс энэ олон хоногийн дараа амьд хүн үлдээгүй гэж үзэж байгаа тул ийнхүү аврах ажиллагааг зогсоож, удахгүй шавар шороонд дарагдсан иргэдийн цогцсыг ухаж гаргах ажлыг эхлүүлэх талаараа мэдэгдсэн байна.

Мөн тус улсын Үндэсний онцгой байдлын ерөнхий газрын зүгээс гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусламжийн багц тараах ажлыг эхлүүлснээ ням гарагт зарлажээ. Тус агентлаг өөрийн фэйсбүүк хуудсандаа зам, гүүрүүд үерт өртөж, орон нутгийн эдийн засаг, замын хөдөлгөөнд сөргөөр нөлөөлж байгаа талаар нэмж бичсэн байна.

Нигери улсад жил бүрийн 4-р сараас 10-р сар хүртэл үргэлжилдэг борооны улиралд үер болох нь элбэг байдаг ба өнгөрсөн жил тус улсад аадар борооны улмаас үер бууж, олон хүн амиа алдаж, хүмүүс орон гэрээсээ дайжихад хүрч байсан.

Мөн 2022 оны үерт 600 гаруй хүн нас барж, 1.3 сая хүн орон гэргүй болж байсан юм.

Тэгвэл энэ жил тус улсын хойд болон төвийн хэсгийн Нигер мужийн олон хотуудад тохиогоод буй зогсолтгүй орсон усархаг борооноос үүдэлтэй энэхүү үер сүүлийн 60 жилд тохиогоогүй хор хөнөөлтэй байгалийн гамшиг болоод байна.

0/1000