Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна. Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн асуусан асуултад Ерөнхий сайд ийн хариуллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Би 2-3 удаа жагсаал дээр өөрийн биеэр гарч байсан. Тэр үед яагаад итгэлтэй гарч сонгогч, жагсагчтай уулзаж байсан бэ гэхээр тэр үед ордон “нэгдмэл” байсан. Гэвч энэ удаа тийм биш байлаа.
Ордон өөрөө хуваагдмал нөхцөл байдалтай байгааг мэдэж байсан. Би гарлаа гээд нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байсан. Би намынхаа гишүүдтэй, АН-ын гишүүдтэй уулзахдаа ч хэлж байсан. Би амаа асуулгаж байна. Буруу ойлголт байгаа шүү гээд.
Би АН, ХҮН намд хайртай болоод байнга уулзсан юм биш. Ажил нь явчхаасай гэсэндээ л уулздаг. Надад албан тушаалд хоргодоод байгаа юу ч алга. Хувь хүнийхээ хувьд хүн гуйлгачлаад хоргодоод байгаа юм юу ч алга. Үнэнийг хэлэхэд. Би хэн рүү ч уулзаж санал өгөөч гэж хэлээгүй.