horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Урантөгс

Домогт аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөө төв цэнгэлдэхийн гадаа талбайд сүндэрлэлээ

post-img

Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат Монгол Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Чөлөөт бөхийн дэлхийн аваргын анхны хүрэл медальт, олимпийн наадмын анхны мөнгөн медальт, Даяар Дуурсагдах Далай Даян Дархан Аварга Жигжидийн Мөнхбатын гэгээн дурсгалд зориулж түүний гэрэлт хөшөөг өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа талбайд түр байршуулж нээлээ.

Далай даян Дархан аварга Ж.Мөнхбат агсны цээж баримлыг өмнө нь 2023 онд түүний төрсөн нутаг Төв аймгийн Эрдэнэсант суманд босгож байсан аж. Тэгвэл энэ удаа гэр бүл, үр хүүхдүүдээс нь Улаанбаатар хотод байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна гэрэлт хөшөөг босгож байгаа юм. Уг хөшөөг уран барималч Ж.Түмэнчулуун урласан байна. Уг хөшөөг бүтээхэд хоёр жилийн хугацаа зарцуулсан бөгөөд 2500 тонн хүрэл оржээ. Гэрэлт хөшөө 2500 жилийн баталгаатай, QR код бүхий онцлогтой.

Gallery 0 Slide 0
  • Gallery 0 Thumbnail 0
  • Gallery 0 Thumbnail 1
  • Gallery 0 Thumbnail 2
  • Gallery 0 Thumbnail 3
  • Gallery 0 Thumbnail 4
  • Gallery 0 Thumbnail 5
  • Gallery 0 Thumbnail 6

Даяар дуурсагдах, Далай, Даян Дархан аварга Жигжидийн Мөнхбатын гэрэлт хөшөөний нээлтэд МУГТ, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Далай аварга Г.Өсөхбаяр, Дархан аварга А.Сүхбат, Н.Батсуурь, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, А.Мөнхбат, Ч.Санжаадамба нар хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүллээ.

0/1000