horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Циркчин М.Мягмарсайхан Германы алсыг харагч дээр алхлаа

post-img

Монголд хамгийн анх өндөрт татсан утсан дээгүүр алхсан хүн бол циркчин, экстрим жүжчигчин М.Мягмарсайхан. Швейцар улсын циркчин, Дэлхийн 25 дээд амжилт эзэмшигч Фрэдди Нокийн шавь, 2005 оноос хойш агаарт утсан дээр явж байгаа тэрээр энэ удаад ХБНГУ-ын Кассл хотын Эдерсий нуурын эрэгт орших хүүхдийн паркийн алсыг харагч дээр алхлаа. Энэ нь циркийн хамгийн аюултай, экстрим үзүүлбэрийн 1 болох “Үхлийн цагариг” юм.

Тэнгэрт эргэлдэж буй дугуйн дээр гүйх “Үхлийн цагариг” бол 12 м өндөр. 4-5 давхар барилга гэсэн үг. Эргэлдэж байгаа 2 дугуйны 1 дотор нь 1 хүн, нөгөөгийнх нь гадна 1 хүн гүйдэг. Энэ үзүүлбэрийг хийсэн анхны монгол хүн бол М.Мягмарсайхан. Тэр энэ удаад алсыг харагч дээр алхсан анхны монгол хүн болж, дахин 1 амжилт тогтоолоо. “Үхлийн цагариг”-аас ялгаатай нь алсыг харагчийн гадаргуу тэгш бус тул хажуугийн төмөр дээр алхжээ.

М.Мягмарсайханыг 2019 онд Улаанцутгалан дээр, 2010 онд Чулуутын хавцал дээгүүр татсан утсан дээр явсан, “Тэнгэрт алхагч” гэдгээр нь монголчууд андахгүй.

Тэр төмөр бөмбөрцөг дотор мотоциклтой давхидаг “Үхлийн бөмбөрцөг” үзүүлбэрийг хийсэн анхны монгол циркчин.4.9 м диаметртэй бөмбөрцөг дотор мотоциклтой 6 хүн орж, зөрөн давхидаг энэ үзүүлбэрийг сая монголчууд бодитоор нь, нүдээрээ үзсэн. “Дэлхийн цирк Монголд 2025” тоглолтод “Үхлийн бөмбөрцөг” үзүүлбэр багтсан байв.

0/1000