Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах “ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд 6-р сарын 1-2-нд шилжих шөнө гал гарч, тухайн үед тэнд ажиллаж байсан инженер, 47 настай эрэгтэй Д.Хангал уг осолд өртөн, эмнэлгийн тусламж авч амжилгүй газар дээрээ амиа алдсан байна. Түүнтэй хамт тус цехэд ажиллаж байсан, ээлжийн дарга, 39 настай Т.Баясгалан галд угаартан, Цэргийн төв эмнэлэгт хүргэгджээ. Түүнийг тус эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа аж.
Уг галын тухай дуудлага 6-р сарын 2-ны 00:27 цагт 101 дугаарын утсанд иржээ. Түүний дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30, 18, 26, 63 дугаар анги очиж, 01:54 цагт галын тархалтыг зогсоож, 03:21 цагт бүрэн унтраасан юм.