Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
АДМИНАварга Ч.Санжаадамба: Улсын наадамд зодоглоогүй 5-6 жил боллоо, ахин барилдахгүй
- 2025/06/03

- 305 өдрийн өмнө

- 2 мин уншина

Өнөөдөр Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Чөлөөт бөхийн Дэлхийн аваргын анхны хүрэл медальт, Олимпын наадмын анхны мөнгөн медальт, Даяар дуурсагдах, Далай, Даян Дархан аварга Жигжидийн Мөнхбатын гэрэлт хөшөөний нээлт болж өнгөрлөө.

Дархан аваргын хөшөөний нээлтэд МУГТ, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Далай аварга Г.Өсөхбаяр, Дархан аварга А.Сүхбат, Н.Батсуурь, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, А.Мөнхбат, Ч.Санжаадамба нар хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэ үеэр бид Монгол Улсын 22 дахь аварга Ч.Санжаадамбатай цөөн хором ярилцлаа.

-Та энэ жилийн үндэсний их баяр наадамд зодоглох уу?

Би энэ жил зодоглохгүй байх. Зодоглох боломжтой залуу насандаа 5-6 жил барилдахгүй өнгөрөөлөө. Үндэсний бөхийн спорт бол насны спорт байдаг. Тиймээс ахин барилдах худлаа байх аа.

-Аваргын хувьд энэ жилийн наадмын өнгийг хэрхэн харж байна вэ? Ямар бөх түрүүлнэ гэж бодож байна вэ?

Бөхчүүдийн хэнийг тэр гэх вэ. Миний хувьд үндэсний бөхийн барилдаануудыг байнга үзээд байх боломжгүй байна. Хааяа үздэг. Манай нутгийн Улсын харцага С.Сүхбат, Б.Зоригтбаатар, Улсын заан Б.Бат-Өлзий, мөн Баянхонгорын залуу бөх Улсын начин Э.Батмагнай гэж бий. Эдгээр залуу бөхчүүдийн дунд сайхан барилдаан гарах болов уу гэж бодож байна.

- Шинэ
- Хандалттай