horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Билл Гэйтс өөрийн 200 тэрбум ам.долларын ихэнх хөрөнгөө Африкт хандивлана

post-img

Microsoft компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс өнгөрсөн сард өөрийн нийт хөрөнгийн 99 хувийг хандив тусламж, сайн үйлсэд зориулна хэмээн мэдэгдэж байсан.

Тэгвэл тэрээр өөрийн хөрөнгийн ихэнх хэсгийг ойрын 20 жилийн хугацаанд Африк тивийн эрүүл мэнд болон боловсролын үйлчилгээг дээшлүүлэхийн тулд зарцуулна гэдгээ мэдэгджээ.

Өдгөө 69 настай Билл Гэйтс хэлэхдээ, “эрүүл мэнд, боловсролоор дамжуулан хүний ​​чадавхийг нээж өгснөөр Африкийн улс орон бүр хөгжил цэцэглэлтийн замд орох ёстой” гэжээ.

Билл Гэйтс Этиопын нийслэл Аддис Абеба хот дахь Африкийн холбооны төв байранд хэлсэн үгэндээ дээрх мэдэгдлийг хийж, мөн Африкийн залуу манлайлагчдад хандан тус бүс нутгийн эрүүл мэндийн халамж, үйлчилгээний чанар түвшинг дээшлүүлэхэд хиймэл оюуны технологийг хэрхэн ашиглаж болох талаар бодол, ухаанаа уралдуулахыг уриалжээ. Үүндээ тэрээр эндэх эрсдэлтэй жирэмслэлтийг хиймэл оюуны тусламжтай хэт авианы дагуу эрт илрүүлж эхэлсэн Руанда улсыг жишээ болгон дурьдсан байна.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп “Америк нэгдүгээрт” бодлогын хүрээнд тус улс Африк тивд үзүүлдэг тусламжийн хөтөлбөрүүдээ зогсоосон нь бүс нутгийн эрүүл мэндийн салбарын ирээдүйд бүрхэг болгоод буй юм.

Тэгвэл Билл Гэйтс хэлэхдээ Африкт олон жил үйл ажиллагаа явуулсан түүхтэй түүний сангийн зүгээс нэн түрүүнд бүс нутгийн эрүүл мэндийн үйлчилгээнд анхаарлаа хандуулан ажиллах болно гэжээ.

Gates Foundation сан нь эх, нялхсын урьдчилан сэргийлэх боломжтой эндэгдлийг таслан зогсоох, хойч үеэ үхлийн аюултай халдварт өвчнөөс ангид өсгөх, олон сая хүнийг ядуурлаас гаргах гэсэн гурван чухал зорилттой байгаагаа мэдэгджээ.

Билл Гэйтс ойрын 20 жилийн хугацаанд өөрийн хөрөнгийн 99 хувийг хандив, тусламжид зарцуулсны дараа сангийн үйл ажиллагааг зогсоох болно хэмээн өмнө нь мэдэгдэхдээ Уоррен Баффетт болон бусад филантропчдоос үлгэр жишээ, урам авсан гэдгээ тодотгосон юм. Харин шүүмжлэгчдийн зүгээс түүнийг хандив, тусламж, сайн үйлсийг татвараас зайлсхийхийн тулд ашигладаг бөгөөд түүний сангийн явуулж буй үйл ажиллагааг дэлхийн эрүүл мэндийн системд зүй бус нөлөө үзүүлдэг хэмээн шүүмжилж байна.

0/1000