horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Эрхэл нуурын ойролцоо хүрэн баавгай явж байхыг иргэд харжээ

post-img

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт, Хатгал орох зам дагуу байдаг Эрхэл нуурын ойролцоо өчигдөр хүрэн баавгай явж байхыг иргэд харжээ. Энэ тухай мэдээлэл тус аймгийн Байгаль орчны газарт ирснээр уг баавгайн хаашаа явж буйг тандаж эхэлжээ.

Үүний өмнө тус аймгийн Алаг-Эрдэнэ, Арбулаг сумын нутагт хөвчөөс хүрэн баавгай бууж ирсэн юм. Тус аймгийн Байгаль орчны газар энэ тухай иргэдэд анхааруулж, баавгай таарвал хэрхэх тухай, баавгайг гэртээ хэрхэн ойртуулахгүй байх тухай зөвлөмж өглөө. Өдийд хүрэн баавгай өлсөж, идэш хайн, суурин газарт ойртож буй аж. 

Хүрэн баавгай эл аймгийн Цагаан-Уул, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг 10 сумын нутагт амьдардаг гэсэн судалгаа бий. 2017 онд Түнэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан сумын нэн ховор, ховор амьтны судалгааг “Аргаль агнуур судлалын төв” төрийн бус байгууллагаар хийлгэхэд тус сумдын 1248,2 ам км талбайд 600 орчим хүрэн баавгай байна гэж тогтоожээ.

0/1000