horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

У.Минжин: Мөнгө авах зорилгоор П.Батчулуун эмчийг шантаажилж байгаа юм уу гэж л харж байсан

post-img

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан, Төрийн соёрхолт, Гавьяат эмч П.Батчулууны өмгөөлөгч нарын гомдлыг Улсын дээд шүүх хүлээн авсан. Өнөөдөр 09:00 цагаас тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхим уг гомдлыг хянаж байна.

Үүнтэй холбогдуулан зарим эмч Улсын дээд шүүхийн гадна сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлж байна. П.Батчулуун эмчид холбогдуулсан хэргээс болоод эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийхгүй байгаа талаар мэс заслын эмч У.Минжин ярилаа. Тэрбээр эрхтэн шилжүүлэн суулгах 100 гаруй хагалгаанд тусалж оролцон, суралцаж байжээ.

Мэс заслын эмч У.Минжин:

-Ямар ч эмч П.Батчулуун эмчид анх ийм хэрэг үүсэхэд гайхаж байсан. Зөвшөөрөлгүйгээр эд, эрхтэн авах ямар ч боломжгүй, ямар ч үндэслэлгүй. Ямар нэг байдлаар мөнгө шантаажлах гээд байгаа юм уу гэж бид харж байсан. П.Батчулуун эмчийг буруутай гэж ерөөсөө бодож байгаагүй. Эд, эрхтэн авах процесс яаж явагддаг нь маш тодорхой байдаг. Баримт, нотолгоо бүрээ үе шат бүртээ үйлдэж байдаг. Яг энэ баримт, нотолгоогоороо үнэн мөн нь гараад ирнэ гэж хүлээж байтал ял хүлээхэд үнэхээр маш их гайхсан.

П.Батчулуун эмчийг ийм хэрэгт холбогдуулснаас хойш амьгүй донор гараагүй. Тэрнээс болоод 150 хүн эрхтэн хүлээж байгаад нас барсан гэх харамсалтай мэдээлэл байна. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа Монголд харьцангуй сүүлд нэвтэрсэн ч маш хурдацтай хөгжиж байгаа. Бид Дэлхийн стандартад нийцсэн чанартай хагалгаа хийж чаддаг болсон. Монгол хүн өмнө нь хандив гуйгаад, гадаадад очиж хагалгаа хийлгэдэг байсан бол одоо эх орондоо энэ хагалгааг хийлгэх боломжтой болсон.

Маш олон хүний амийг аврах ийм сайхан зүйл болж байтал 1 худал мэдээ сэвснээс болоод, 1 эмч хэлмэгдээд, олон хүний амь нас эрсэдсэн үйл явц өрнөж байна.

0/1000