horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Сайншандад электрон тамхи зарахыг хориглов

post-img

Дорноговь аймгийн Сайншанд сумын засаг дарга Ч.Түвшинтөр захирамж гаргаж, тус сумын хэмжээнд электрон тамхи, түүний дагалдах хэрэгсэл худалдахыг энэ оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн хориглолоо. Тус сумын ЗДТГ-аас электрон тамхи, түүний дагалдах хэрэгсэл зардаг аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, саналыг сонсоод ийм шийдвэр гаргажээ. Хүүхдэд электрон тамхи татуулахгүй байх, электрон тамхины хэрэглээг бууруулах, хүүхдийн эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахыг худалдаачид ч зөвшөөрсөн байна.

1 ширхэг электрон тамхинд 20 ширхэг янжуур тамхитай тэнцэх никотин агуулагддаг. Никотин бол тамхи, тэр дундаа электрон тамхинд агуулагддаг донтуулагч бодис гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүлээн зөвшөөрчээ.

0/1000