horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

П.Саранчулуун: Миний дүү бие, сэтгэлээрээ хохирч байна

post-img

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан П.Батчулууныг цагаатгахыг шаардан ар гэрийнхэн нь болон зарим эмч Улсын дээд шүүхийн гадна жагсаж байна.

П.Батчулууны төрсөн эгч П.Саранчулуун:

-Миний дүү бие, сэтгэлээрээ хохирч байна. Бид гомдолтой байна. Миний дүү эд, эрхтний наймаа хийсэн бол миний ээж, эгч амьд байх байсан. Би бөөрний дутагдалд ороод, бөөр шилжүүлэн суулгуулах шаардлагатай болсон 3 дахь хүн, гэр бүл дотроо. Намайг анх бөөр шилжүүлэн суулгуулъя гэхэд “Миний эгч 1-рт олон жил өвчтэй явсан. 2-рт, дэс дараалалтай байдаг. Бөөр шилжүүлэн суулгуулахаар хүлээж байгаа хүмүүсийн араас та жагсаалтад орох ёстой” гэсэн.

Төр засаг, шүүх, түмэн олон минь миний дүүд холбогдуулсан хэргийн үнэн мөнийг олж, хэргийг нь цагаатгаж өгнө гэдэгт итгэж байна.

0/1000