horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Биологийн тусгай үзэсгэлэнг 5000 гаруй үзэгч сонирхжээ

post-img

ШУА-ийн Биологийн хүрээлэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан “Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэнг 5000 гаруй үзэгч сонирхжээ. Чингис хаан үндэсний музейд 5 дугаар сарын 1-нээс эхлэн сарын хугацаанд эл үзэсгэлэнг олон нийтэд толилуулсан юм.

уг үзэсгэлэнгээр дамжуулан амьд байгаль дахь төрөл зүйлийн баялаг үзмэр, биологийн шинжлэх ухааны ач холбогдол, тусгай өвөрмөц багаж хэрэгсэл зэргийг олон нийтэд таниуллаа. Амьд байгалийн гайхамшгийг харуулах олон хөхтөн, хоёр нутагтан, усны амьтад, шувуу, шавж, микро организм болон лабораторийн хэрэглэгдэхүүн зэрэг олон зүйлсийг нэг дор дэлгэсэн юм.

Үзэсгэлэнд Биологийн хүрээлэнгийн эрдэмтдийн олон жилийн туршид хийж гүйцэтгэсэн судалгаа, цуглуулга, сургалт судалгааны хэрэглэгдэхүүнээс гадна оюутан, сурагч, судлаач, байгальд хайртай иргэдийн сонирхлыг татахуйц үзмэрийг толилууллаа.

0/1000