horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Улаанбаатарт 15 зүйлийн 321 мянган цэцэг суулгаж байна

post-img

Улаанбаатар хотын 5 дүүргийн 20 байршилд энэ сард 15 зүйлийн 321 мянга орчим цэцэг суулгаж эхэллээ. Өнгөрсөн 7 хоногт Хүүхдийн баярыг угтаж, Сүхбаатарын талбайн хамгийн эхний цэцгийг суулгасан юм.

УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга (Ерөнхий дендорлогич) Н.Отгонбаяр “Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах хүрээнд УБЗАА-наас нийтийн эзэмшлийн байршилд үндэсний хэв шинжийг агуулсан, гурван хэмжээст цэцэгт байгууламж хийж байна. Тус байгууламжуудад мандарваа, хун, хилэн зэрэг цэцэг сонгосон. Бид Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлыг шат дараатай хийж буй. Иргэн бүр ухамсартай байж, тарьсан цэцгийг хайрлаж, гамтай байхыг уриалж байна” гэв. 

Нийтийн эзэмшлийн сул шороон хөрс бүхий талбайд нэг болон олон наст цэцэг суулгаж, иргэдэд гоо зүйн мэдрэмж төрүүлэхээр тус алба зорьж байна. цэцэгссийг зүгээр суулгахгүй. Мазаалай, бөхөн, үхэр тэрэг, оньс, Эрхий мэргэн, тахь, мөнгөн зэрэг сэдэвт хийц гаргаж байна.

0/1000