horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Энэтхэгийн сансрын нисгэгч Axiom-4 нислэгээр ОУСС-д хүрч очно

post-img

Энэтхэгийн агаарын зэвсэгт хүчний ахмад цолтой нисгэгч Шубханшу Шукла олон улсын сансрын нисгэгчдээс бүрдсэн багт багтаж, Axiom-4 нислэгээр Олон улсын сансрын станцид хүрч очихоор болжээ.Ирэх долоо хоногт АНУ-ын Флорида муж дахь Кеннедигийн сансрын төвөөс хөөрөх багт багтсан тэрээр Энэтхэг улсын сансарт ниссэн хоёр дахь иргэн, мөн ОУСС-д хүрч очих анхны Энэтхэг хүн болж түүхэнд нэрээ үлдээх гэж байна. Түүний өмнө Энэтхэгийн сансрын нисгэгч Ракеш Шарма ЗХУ-ын Союз хөлгөөр одоогоос 41 жилийн өмнө 1984 онд сансарт ниссэнээр Энэтхэг улсын түүхэн дэх анхны сансарт ниссэн хүнээр тодорч байсан түүхтэй.Өдгөө 39 настай ахмад Ш.Шукла-гийн хувьд 2027 онд хөөргөхөөр төлөвлөж буй Энэтхэг улсын анхны нисгэгчтэй сансрын нислэгт багтсан дөрвөн хүний нэгээр шалгарсан юм. 6-р сарын 10-ны өдөр АНУ-ын Хьюстон хотноо төвтэй Axiom Space хувийн компанийн гүйцэтгэх арилжааны нислэг нь АНУ, Энэтхэг болон Европын сансрын агентлагуудын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэхээр болсон сансрын нислэг бөгөөд энэхүү нислэгийн багт сансрын нисгэгчээ багтаахын тулд Энэтхэг улс 5 тэрбум рупи буюу 59 сая ам.доллар төлж байгаа ажээ.Тус багт Польшийн сансрын нисгэгч Славош Узнанский-Вишневски, Унгарын сансрын нисгэгч Тибор Капу нар багтаж байгаа бол багийн ахлагчийн үүргийг АНУ-ын сансрын нисгэгч Пегги Уитсон гүйцэтгэх бөгөөд тэд ОУСС-д 2-3 долоо хоногийн хугацаанд байрлахдаа 60 гаруй шинжлэх ухааны туршилтууд явуулж, тун завгүй ажиллах хуваартай байгаа юм.

0/1000