“Боловсрол 2032” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн Боловсролын газар, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран сургууль, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчилж эхэллээ. Тус аймгийн засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01-А/403 тоот захирамжийн дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гал тогооны нөхцөл байдалтай танилцаж, урсгал засвар, гал тогооны тоног төхөөрөмжийн санал боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг ажилласан байна. Ажлын хэсгийн дүгнэлтээр ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн хоолны чанар, хүртээмжийг сайжруулахад тоног төхөөрөмж, сав суулга, багаж хэрэгслийг нэмэгдүүлэх шаардлагатайг тогтоож, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийг сайжруулахад 1.912.826.300 төгрөг гаргаж өгчээ.

Үүнээс эхний ээлжинд 373.529.300 төгрөгийн тоног төхөөрөмж, сав суулга, багаж хэрэгсэл авч, 32 цэцэрлэгт хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн төрийн өмчийн 9 сургуулийн 10 гал тогооны 1.539.297.000 төгрөгийн 78 төрлийн 63069 тоног төхөөрөмж, сав суулга, багаж хэрэгслийг тендерт шалгарсан аж ахуй нэгж, байгууллагаас хүлээн авч буй аж.

Тус аймаг дахь төрийн өмчийн 7 сургууль сурагчдын хоолыг өөрсдөө хийдэг аж. “Үдийн хоол” хөтөлбөрийг түрээсийн гэрээгээр гүйцэтгүүлж байгаа 8 сургууль бий. Өнөө жилээс түрээсийн гэрээ байгуулалгүй, сургуулиуд өөрсдөө хоолоо хийх боломж ийн бүрджээ.
